Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Нийтлэл

Цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал

Цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал

Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 оронд 442цөмийн эрчим хүчний реактор /нийт 384ГВт суурилагдсан хүчин чадалтай/ ажиллаж, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 11 хувийг хангаж байна. Шинээр баригдаж буй 66цөмийн эрчим хүчний реакторын ихэнх нь Азийн улс орнуудад баригдаж байна.

Эх сурвалж: ОУАЭА-ийн мэдээллийн систем 2014 оны байдлаар

 

Дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх хувь 2014 онд 10.3% байсан. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хурдыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч, түүний дотор салхины, нарны болон биомассын эрчим хүчийг бодлогоор дэмжиж хурдацтай өсөлтийг хангасны үндсэн дээр түүний эзлэх хувь нэмэгдсэн. Гэхдээ шатмал түлш, ялангуяа нүүрсний эзлэх хувь давамгайлсан хэвээр байна. Дараах зурагт дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг түлшнээс хамааруулан 2000-2013 оны өсөлтийн динамикийг харуулав.

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Цөмийн энергийн агентлаг (Nuclear Energy Agency)-ийн гаргасан судалгаагаар цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2012 онд 372.1 ГВт, 2014 онд 377 ГВт байсан бол 2030 онд дунджаар 650 ГВт, 2050 онд 930 ГВт болж өсөхөөр байна. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ослын дараагаар цөмийн эрчим хүчний өсөлт удааширна хэмээн тооцоолж байсан хэдий ч бодит байдал дээр өсөх хандлагатай байна. Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-аас 2013 онд гаргасан судалгаагаар 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний хэрэглээ одоогийнхтой харьцуулбал 23-100 хувиар өсөхөөр байна.

Бангладеш, Польш, Вьетнам, Йордан улс цөмийн эрчим хүчийг ашиглах асуудлаар нийлүүлэгч болон гүйцэтгэгч талтай гэрээ, хэлцэл байгуулсан бөгөөд Индонез, Малайз улс цөмийн цахилгаан станц барих асуудлаар ОУАЭА-аас тавигддаг үндсэн 19 шаардлага болон төслийн үе шатуудыг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна. 1955-2014 онд баригдаж эхэлсэн цөмийн реакторын тоог Зурагт харуулав.

Фукушимагийн цөмийн цахилгаан станцад 2011 онд гарсан ослын дараа Америк, Арабын Нэгдсэн Эмират, Аргентин, Беларусь, Солонгос, БНХАУ, Энэтхэг, Пакистан, ОХУ, Бразил зэрэг улсууд нийт 24 цөмийн эрчим хүчний реакторын барилгын ажлыг шинээр эхлүүлсэн байна.

Түүнчлэн Энэтхэгт 6 реактор барьж, 22 реактор барихаар төлөвлөж, Америк 5 реактор барьж, 5 реактор барихаар төлөвлөж, Японд 3 реактор барьж, 9 реактор барихаар төлөвлөж, Солонгосд 4 реактор барьж, 8 реактор барихаар төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 31 цөмийн эрчим хүчний реактор ажиллан, 170,355.0 ГВт.цаг (тус улсын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 3.03хувь) эрчим хүч үйлдвэрлэж буй бөгөөд шинээр 24 реакторыг барьж байна. Цаашдаа цөмийн эрчим хүчний чадлыг 4 дахин нэмэгдүүлж, 43 реакторыг барихаар төлөвлөн, нэмж 136 реактор барихаар зорьж, суурилагдсан хүчин чадлыг 2020 онд 58 ГВт, 2030 онд 200 ГВт, 2050 онд 400 ГВт болгохоор төлөвлөж байна.

ОХУ-д 35 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 213,600.0 ГВт.цаг (тус улсын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 18.57 хувь) эрчим хүч үйлдвэрлэж, шинээр 8 реактор барьж байна. Цаашид 31 реактор барихаар төлөвлөж, 18 реактор нэмж барихаар зорьж, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 онд 23 хувь, 2030 онд 25 хувьд хүргэхээр бодлого, төлөвлөгөөндөө тусгаад байна.

Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхийн эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчийг тодорхой хэмжээгээр сонирхох нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Сүүлийн 29 жилийн хугацаанд анх удаа цөмийн эрчим хүчний станц барьж буй улсаар Арабын Нэгдсэн Эмират, Беларусь улсууд нь цөмийн эрчим хүчний реакторын барилгын ажлыг эхлүүлээд байгаа бол дэд бүтцээ хөгжүүлсэн Литва, Турк улсууд цөмийн эрчим хүчний реактор барих албан ёсны гэрээг байгуулаад байна.

2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээг хангахын тулд одоо байгаа эрчим хүчний нийлүүлэлтийг 75 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. НҮБ-ын судалгаанд одоо байгаа эрчим хүчний бодлогыг хэвээр үргэлжлүүлвэл хүлэмжийн ялгаруулалт 2030 онд 40 хувиар, 2050 онд 2008 оны түвшнээс 2 дахин ихсэхээр байна. 2011 онд Бүгд Найрамдах Франц Улсад болсон “Их найм”-ын уулзалтаар дэлхийн дулаарлыг 2 хэмээр бууруулж 2050 он гэхэд гаргаж буй хүлэмжийн хийг 80 хувиар багасган 1990 оны түвшинд хүргэх зорилт тавьсан. Одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрээс цөмийн, усан, салхин эрчим хүчний эх үүсвэрүүд хүлэмжийн хийг бага ялгаруулдаг.

Дэлхийн тэргүүлэх 65 биологийн эрдэмтэд 2015 оны 01 дүгээр сард “Friends of the Earth”, “Greenpeace” зэрэг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудад хандан нээлттэй захидал илгээсэн. Тус захидалд цөмийн эрчим хүч нь манай гаригийн ногоон байгаль орчинд хамгийн бага хөнөөл учруулдаг эрчим хүчний эх үүсвэр болохыг онцолж, устаж үгүй болохын даваан дээр байгаа ургамал, амьтны олон төрөл, зүйлийг хамгаалахад онцгой үүрэгтэй гэж үзэн цөмийн эрчим хүчийг дэлхийн эрчим хүчний бүтцийн үндсэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан. 

Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчийг сонирхох хандлага нэмэгдэж байна.

Цөмийн эрчим хүчний станцуудад 2015 онд ашиглагдах ураны хэрэгцээг 66.9мянган тонн гэж тооцоолсон бөгөөд эрчим хүчний станцын тоо нэмэгдэж байгаатай холбогдон ураны эрэлт хэрэгцээ цаашид өсөх төлөвтөй байна.  

2014 оны ОУАЭА, ЭЗХАХБ-ын хамтран гаргасан “Улаан ном”-ддэлхийд 5.9 сая.тонн уран нөөц бүртгэгдсэн. Судлагдсан нийт ураны нөөцийн 37 хувь ньЭЗХАХБ-ын гишүүн орнуудад ногдож байна. Үүнээс Австрали Улс 29 хувийг дангаар эзэлж байна.

2014 онд дэлхийн ураны нөөцнь 2011 онтой харьцуулахад 10.8 хувийн өсөлттэй гарсан бөгөөд манай орны ураны батлагдсан нөөц дэлхийн нийт нөөцийн 2 хувийг эзэлж байсан.

Дэлхийн хэмжээнд 2014оны байдлаар 56.2 мянган тонн уран олборлосон бөгөөд БНКУ (Казахстан) дангаар 23.1мянган тонн уран олборлож дэлхийн ураны олборлолтод тэргүүлэх байр суурь эзэлж байна.

Дэлхийн нийт уран олборлолтын 66хувийг 3 улс буюу БНКУ(41 хувь), Канад (16 хувь) Австрали (9 хувь)тус тус эзэлж байна. 

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдан уран олборлох технологид өөрчлөлт гарч, газар дор уусган олборлох технологи үйлдвэрлэлд эрчимтэй нэвтэрч байна. Тухайлбал, БНКУнийт уран олборлолтын 95 хувийг аргыг ашиглан олборлож байна.

1990 онд дэлхийн уран олборлолтын 55 хувийг далд уурхайн аргаар олборлож байсан бол 1999 онд 33 хувь болж буурсан байна. 2000 оноос Канад Улсад шинэ уурхайнууд, Австрали Улсын “Олимпик Дам” уурхай ашиглалтад орсноор далд уурхайн олборлолт 48 хувь болж өссөн.

Харин 2014 онд дэлхийн хэмжээнд нийт уран олборлолтын 51 хувийг газар дор уусган олборлох аргаар гүйцэтгэсэн.

2014 оны байдлаар нийт олборлолтын 88 хувийг дараах 9компани үйлдвэрлэсэн.