Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Хонгянхэ- 4 сүлжээнд холбогдлоо

Хонгянхэ- 4 сүлжээнд холбогдлоо

I шатны 4 CPR-1000 нэгжээс бүрдсэн Хонгянхэ ЦЭХС-ын зураг (SNPTC)

БНХАУ-ын Ляонин мужийн Хонгянхэ Цөмийн эрчим хүчний станцын 4 дүгээр нэгж цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдон эрчим хүч нийлүүлж эхэлсэн байна.

1087 MВт*цах хүчин чадалтай даралтат усан CPR-1000 реактор 2016 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр сүлжээнд холбогдсон талаар Хятадын Нэгдсэн Цөмийн компани (ХНЦК) мэдээлжээ. Түүнийг Фужиан мужийн ХНЦК-ийн Нингдэ ЦЭХС-ын 4 дүгээр нэгж холбогдсоны ердөө хоёр хоногийн дараа сүлжээнд холбосон юм.

Даралтат усан реактор бүхий 4 CPR-1000 реактороос бүрдсэн Хонгянхэ станцын I шатны барилгын ажил 2009 оны 08 дугаар сард эхэлсэн юм.  Станцын 1 ба 2 дугаар нэгжүүдийг 2013 оны 06, 2014 оны 05 дугаар сард тус тус ашиглалтанд оруулсан бол өнгөрсөн оны 08 дугаар сард 3 дугаар нэгжийг ашиглаж эхэлсэн юм.
БНХАУ-ын Үндэсний цөмийн аюулгүй байдлын алба тус реакторт түлш байршуулах тусгай зөвшөөрлийг 01 дүгээр сарын 15-нд олгосон.  Энэ үйл ажиллагаа 01 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд дууссан байна. Хонгянхэ-4 дүгээр нэгж анхны критик түвшиндээ 03 дугаар сарын 05-ны өдөр хүрсэн байна. Нэгжийн аюулгүй байдлын үйл ажиллагааг шалгах цуврал туршилт хийгдсэний дараа энэ оны эхний хагаст хэвийн үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна.

Хонгянхэ станцын II шат болох 5, 6 дугаар нэгжүүдийн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд баталж, 2015 оны 03 болон 07 дугаар сард барилгын ажил тус тус эхэлсэн байна. Эдгээр ХЦНК-ний боловсруулсан сайжруулсан ACPR1000 реактор бүхий 1080 MВт*цах хүчин чадалтай нэгжүүдийг 2019 болон 2020 онд тус тус ажиллуулж эхлэх юм.

ХНЦК-ний мэдээлснээр Хонгянхэ ЦЭХС-ын зургаан нэгжийг ашигласнаар жил бүр цахилгаан эрчим хүчний 45,000 орчим ГВт*цаг эрчим хүч үйлдвэрлэж, 15 сая тонн нүүрс шатаахаас зайлсхийж, 40 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг зогсоох юм.
Хонгянхэ станцыг Ляонин Хонгянхэ Цөмийн эрчим хүчний компани эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг. Уг станцыг ХНЦК болон улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци тус тус 45 хувь,  Далянь хотын барилгын хөрөнгө оруулалтын компани үлдсэн 10% эзэмшдэг.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org