2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын зохион бүтээгчид флаш дискний хэмжээтэй өвөрмөц дозиметр бүтээсэн байна

ОХУ-ын зохион бүтээгчид флаш дискний хэмжээтэй өвөрмөц дозиметр бүтээсэн байна

Цацрагийн хяналтын өвөрмөц ухаалаг дозиметрийг Тусгай хэрэглүүрийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд (ТХШУСХ) боловсруулсан байна.

USB флаш дискийн хэмжээтэй төхөөрөмжийг гар утас, ширээний болон зөөврийн компьютер, бусад техник хэрэгсэлд холбож болно. Иймээс төхөөрөмж хэрэглэгчдэд өрөө тасалгаа, тээврийн хэрэгсэл болон гадна орчны цацрагийн түвшний талаарх мэдээллийг авах боломж олгоно.

"Одоогийн ашиглаж байгаа загваруудаас ялгаатай нь ухаалаг дозиметрийг ашигласнаар улс орны хэмжээнд мөн цаашлаад дэлхийн хэмжээнд Google Maps сервисыг ашиглан цацрагийн орчны газрын зураг бий болгох боломжтой юм” гэж шинэ техникийг зохон бүтээсэн Андрей Гордеев мэдэгдсэн байна. “Цацрагийн тун хэмжигчийг арилжааны бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж эхэлснээр улсын хэмжээнд цацрагийн хяналтын асуудлыг төсвөөс зарлага гаргахгүйгээр шийдэж болно” гэжээ.

Эх сурвалж: http://www.vesti.ru/