Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Сургалт

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ЯВАГДАВ

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ЯВАГДАВ

Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ-ын хооронд цацрагтай ажиллагчдад зориулсан цацрагийн хамгаалалтын сургалт болон цацрагийн аюулгүйн чиглэлээр холбогдох бусад хурал, семинар хамтран зохион байгуулах, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ хамтран “Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Сургалтын зорилго нь цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглахтай холбогдсон үйл ажиллагааны үед ажиллагчдын болон цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, байгууллагын цацрагийн аюулгүйн соёлыг дээшлүүлэх, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх, хүн амын болон мэргэжлийн шарлагыг бууруулахад оршино.

Тус сургалтад 8 байгууллагын каротажийн судалгаанд ашиглаж буй цацрагийн үүсгүүртэй шууд харьцаж ажиллах оператор, засвар үйлчилгээний болон туслах ажилтнууд, тэдгээрт хяналт тавих чиг үүрэг бүхий каротажийн хэсгийн ахлагч, хөдөлмөр хамгаалалт, дотоод хяналтын болон инженер техникийн ажилтнууд зэрэг 23 албан хаагч хамрагдав.