Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ-д томографийг амжилттай туршжээ

ОХУ-д томографийг амжилттай туршжээ

ОХУ-ын ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн лабораторид Соронзон резонансын томографийг угсарсан байна. Эрдэмтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг автоматжуулснаар төхөөрөмжийг хурдан шуурхай үйлдвэрлэх боломж олгоно гэж үзэж байна. Дотоодод үйлдвэрлэсэн томографийн анхны загварыг аль хэдийн амжилттай туршиж, шалгасан байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамгийн сүүлийн алхам болох тусгай зөвшөөрөл авах л үлдсэн байна.

Хамгийн их ач холбогдолтой нь гэвэл, томографийг угсрах бүрэлдэхүүн хэсэг бүгд ОХУ-д үйлдвэрлэгдсэн явдал юм. Түүний тусламжтайгаар дотоод эрхтэн болон тулгуур эрхтний оношлогоо хийж болно.

Энэхүү томографи нь эмнэлгийн техник тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйлсэд ОХУ-ын эрдэмтдийн шинжлэх ухааны хөгжилд оруулж буй том алхам гэж бүрэн итгэлтэйгээр хэлж болно. Эдгээр төхөөрөмжийн цөмийн хэсгийг хөргөдөггелийн оронд ердийн хөргөлтийн нэгжийн зарчмыг ашигласан нь томографийн өөрийн өртөг зардлыг бууруулах чухал алхам болсон юм. Энэ нь түүний чанарт ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй, зөвхөн үнэ нь үлэмж ихээр буурах юм.

Социологийн судалгааны явцад эмч нар дотооддоо үйлдвэрлэсэн шинэ тоног төхөөрөмжийг тэсэн ядан хүлээж байгааг тогтоосон байна. Мөн тэд ОХУ-ын технологи гадаадын адил төхөөрөмжийг амархан халах боломжтой болно гэж үзэж байна. Эмч нарын үзэж байгаагаар гадаад төхөөрөмжүүд нь тусгай сургалт шаарддаг, засвар үйлчилгээ хийхэд зардал ихтэй гэсэн байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэн энд хүрээд зогсохгүй бөгөөд цаашид улам өргөжүүлж ОХУ-ын Эрүүл мэндийн технологийн паркийг олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

http://www.atomic-energy.ru/news/2016/04/18/65143