Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Хятад улс 20 хүртэл Хөвөгч цөмийн эрчим хүчний станц барина

Хятад улс 20 хүртэл Хөвөгч цөмийн эрчим хүчний станц барина

Хятад улс 20 хүртэл тооны Хөвөгч ЦЭХС бүтээж болох юм гэж Global Times сонин нийтэлсэн байна.

"Хөвөгч ЦЭХС бол шинээр гарч ирж буй чиг хандлага юм. Шинээр баригдах Хөвөгч ЦЭХС-ын бодит тоо нь эрэлт хэрэгцээнээс хамаарах юм. Янз бүрийн судалгаагаар эрэлт хэрэгцээ үнэхээр их байна" гэж хөлгийн  зураг төсөл, барилгын ажил явуулдаг Хятадын хөлөг онгоцны үйлдвэрийн корпорацийн төлөөлөгчийн үгийг сонин иш татсан байна.

Анхны хөвөгч ЦЭХС-ын барилгын ажил 2018 онд дуусах болно, түүнийг Өмнөд Хятадын тэнгист байршуулах магадлалтай гэж тэмдэглэсэн байна. Энэ станцыг барихад 3 тэрбум орчим юань (ойролцоогоор 461 сая ам.доллар) шаардлагатай юм.

Гуравдугаар сарын эхээр Хятадын Үндэсний Цөмийн Корпораци (ХҮЦК) -ийн дарга Сун Цин БНХАУ-ын анхны хөвөгч ЦЭХС-ын барилгын ажил 2016 оны эцэс гэхэд эхлэх болно хэмээн мэдэгдсэн. Түүний хэлснээр, станцыг 2019 онд ашиглалтад оруулах бөгөөд, станцын гол зорилго нь эргийн ойролцоох далайд байрлах газрын тос, байгалийн хийн орд газрын ажлууд, түүнчлэн арал дээрх ажлуудыг  эрчим хүчээр  хангах явдал байх болно.

Урьдчилсан тооцоогоор дэлхийд 2020 он гэхэд 130 гаруй ЦЭХС баригдана. Одоогийн байдлаар БНХАУ-д 28.7 ГВт хүчин чадалтай 33 эрчим хүчний нэгж үйл ажиллагаа явуулдаг, дахиад 22 нэгж баригдаж байна. Үүнээс гадна, ХҮЦК Торгоны зам эдийн засгийн бүсийн төслийн хүрээнд 2030 он гэхэд гадаадад орнуудад 30 гаруй ЦЭХС барихаар төлөвлөж байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru