Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

АНУ-ын “Холтек” интернэйшнл компани Чернобыльд ашигласан цөмийн түлшийг боловсруулах үйлдвэр барина

АНУ-ын “Холтек” интернэйшнл компани Чернобыльд ашигласан цөмийн түлшийг боловсруулах үйлдвэр барина

Америкчууд Чернобылийн ЦЭХС-д ашигласан цөмийн түлшийг боловсруулах үйлдвэрийн төсөл эхлүүлсэн байна. Үйлдвэр нь ашигласан цөмийн түлшний хадгалах байгууламж болон түлш дахин боловсруулах үйлдвэрээс бүрдэх юм. Барилгын ажлыг 2017 оны намар дуусгахаар төлөвлөж, дэлбэрэлт болсон 4-р реакторын гаднах бүрхүүлийг барьж дуусгах ажлыг багтаасан байна.

Компани Украйнд тусгайлан зориулж бүрхүүлийн нэг ханын оронд давхар ханатай хийхээр боловсруулсан байна. Бүрхүүл дээр том онгоц унаж дэлбэрэхэд ч гэсэн битүүмжлэл алдагдахгүй гэж АНУ-ын шинжээчид үзэж байна.