Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Казахстанд давсны давхаргад уран олборлож сурсан байна

Казахстанд давсны давхаргад уран олборлож сурсан байна

Казахстаны өмнөд хэсэгт дэлхийд хамгийн анх удаа давсны давхаргад өмнө нь боломжгүй гэж үзэж байсан давсны давхаргад технологийн өрөмдлөгө хийсэн байна. Хангалттай хийгдсэн туршилтын талаар Казатомпромын охин компани болон Росатомын эзэмшиж буй Канадын "Ураниум Нэг" компани мэдээлсэн байна.

Хамтарсан “Каратау” болон “Актау” нэгдэлийн боловсруулсан уран олборлох шинэлэг технологийг амжилттай хэрэгжүүлсэн нь туршилтын өрөмдлөгийн үндэс юм. Үүний гол санаа нь - давсархаг хөрсийг бэхжүүлэхэд хэрээсэн торлог ашигласан явдал гэж Казахстаны мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Казахстаны хамгийн том ураны хүдрийн 700 м-ийн гүнд газрын дор уусган баяжуулах аргаар олборлолт явуулж байгаа "Будёновское" ордын 2015 онд хийсэн хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нөөцийн 15 хувийг өмнө нь ашиглах боломжгүй гэж үзэж байсан.

Энэ жил төлөвлөсөн шинэ технологийн туршилт амжилттай хийгдэх юм бол тус компани өмнө нь үйлдвэрлэл явуулах боломжгүй гэсэн нөөцийг олборлох боломжтой болох юм.