2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

Беларусийн ЦЭХС байгаль орчинд ямарч сөрөг нөлөө үзүүлэхгүй

Беларусийн ЦЭХС байгаль орчинд ямарч сөрөг нөлөө үзүүлэхгүй

Минск хотод "Росатом" корпорацийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Беларус улсын Эрчим хүчний яамны санаачилгаар "Атомэкспо-Беларусь 2016" VIII олон улсын үзэсгэлэн- бага хурал  зохион байгуулсан байна.

Тус бага хуралд оролцсон Беларусь улсын Байгалийн нөөц, байгаль орчин хамгаалах яамны дэд сайд Ия Малкин хэлэхдээ:

"Беларусь улсад цөмийн энергийг нэвтрүүлж цөмийн эрчим хүчний станц барих ажил нь бүх салбарт, түүний дотор байгаль орчин, байгаль орчинд чухал нөлөөтэй эдийн засгийн салбаруудын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх болно.

НҮБ-ын Европын эдийн засгийн хорооны мэргэжилтнүүдийн дүгнэлт, бидний хүлээж байгаагаар Цөмийн эрчим хүчний станцыг 2018 онд ашиглалтанд оруулснаар Беларусь улсын хүлэмжийн хийн ялгаралт 93 сая тонноос жил бүр 7-10 сая тонноор багасгах боломжтой. Энэ үр дүнд одоо хэрэглэж байгаа эрчим хүчний хэлбэрийг сольж, цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлснээр хүрч болно.

Мэдээж хэрэг, бид Беларусийн ЦЭХС-ыг ашиглалтад оруулснаар Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээний хүрээнд Беларусь улсын хүлээн авах бодолтой байгаа амлалтыг биелүүлэхэд туслах болно” гэжээ.