Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Алтайн хязгаарт 2017 оны сүүлээр цөмийн анагаах ухааны төв ажиллаж эхэлнэ

Алтайн хязгаарт 2017 оны сүүлээр цөмийн анагаах ухааны төв ажиллаж эхэлнэ

Алтай хязгаарын эрх баригчид Санкт-Петербургийн хөрөнгө оруулагчидтай Позитрон цацрагийн томограф ПЦТ (PET-СТ)-ийн төвийг барьж, суурилуулах гэрээнд ойрын хугацаанд гарын үсэг зурснаар түүнийг 2017 оны сүүлээр ашиглаж эхлэх болно гэж мужийн захирагч Александр Карлин Пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, төвийн барилгын төслийн ажлыг 300,0 сая орчим рублийн өртөгтэйгээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар төлөвлөж байна. Мужаас дэд бүтцийн асуудлыг шийдэж өгсөн төвийг барих газрыг олгох бол, өвчтний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох юм.

ПЦТ-ийн төв байгуулснаар өвчтний хорт хавдрыг хурдан шуурхай өндөр нарийвчлалтай оношилж, үр дүнтэй, зөв эмчлэх боломжийг олгох орчин үеийн технологийг ойртуулахад чухал хувь нэмэр болж байгаа юм. Түүнийг ашигласнаар жилд 2,500 хүнийг оношлох боломжтой юм.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru