Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Чернобылийн ослын 30 жилийн дараа

Чернобылийн ослын 30 жилийн дараа

Чернобылийн дэлбэрсэн цөмийн реакторын 30 км доторхи бүс буюу Беларусын Дронки тосгоны ойролцоо зэрлэг үхрийн тоо толгой маш их нэмэгдсэн байна.

Чернобыльд 1986 онд цөмийн гамшиг болсны дараа, хориотой бүсээс 116,000 хүн гэр орноо бүр мөсөн орхин явах шаардлагатай болсон юм.

Бүс нутагт хүний аж ахуйн нөлөө байхгүй болсноор, зэрлэг амьтдын тоо толгой 30 жилийн өмнөхөөс өссөн гэдгийг эрдэмтэд ярьж байна. Хөдөө аж ахуй, ан агнуур хийгдэхгүй болсон тул энэ бүс нутагт амьтад олноороо шилжих, амьдрах боломжтой болсон байна. Өнөөдөр энд хандгай, буга, чоно, зэрлэг үхэр болон бусад олон арван амьтдыг олж харах боломжтой болжээ.

Эрдэмтэд чонын тоо толгой ойролцоох нутагтай харьцуулахад долоо дахин их байна гэдгийг тогтоосон юм. Амьтад судлаачид зэрлэг ан амьтдын зарим төрөл зүйл нь хүн амьдардаггүй энэ нутагт эргэн ирнэ гэж итгэж байна. Зэрлэг үхэр мэтийн том хөхтөн амьтан амьдрах магадлал нь жижиг хөхтөн амьтнаас илүү байгаа юм.

Бүс нутагт хэд хэдэн зэрлэг үхрийн сүрэг амьдарч байна. Сүүлийн зуунд харагдаж байгаагүй европын хүрэн баавгай нь энэ бүс нутагт амьдарч байгаа талаар баримт бий. Чернобылийг тойрсон зэрлэг ан амьтдын ихээхэн хэсэг нь шувууд бөгөөд ялангуяа цагаан сүүлт бүргэд түгээмэл байгаа юм байна.

Эх сурвалж: http://www.businessinsider.com