Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Үндэсний зохицуулагчдын 38 дугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна

Үндэсний зохицуулагчдын 38 дугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна

Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллагын Үндэсний зохицуулагчдын 38 дугаар хуралдаан хоёр дахь өдрөө амжилттай явагдаж өндөрлөлөө.

Үндэсний зохицуулагчдын 38 дугаар хуралдаанаар Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагын 2015 оны үйл ажиллгааны тайлан, 2016 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө, 2018-2023 оны Дунд хугацааны стратеги, Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж нэгдсэн дүгнэлт гаргав. 

Түүнчлэн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй хамтарсан 16 төслийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төслийн зохицуулагчид мэдээлэл хийж, хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгсөн.

Дараагийн өдрийн хуралдаанаар бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагын Төвийн Байнгын Зөвлөх хорооны тайлан, үйл ажиллагааны зардал, холбогдох олон улсын байгууллагуудтай хийж буй хамтын ажиллагаа, Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагын 45 дугаар Ерөнхий бага чуулган, Үндэсний Зохицуулагчдын 39, 40 дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг тус тус хэлэлцэж батлана.