Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

БНХАУ-ын СиЖиЭн, Канад Улсын Камеко компаниудын хамтын ажиллагаа улам ойртлоо

БНХАУ-ын СиЖиЭн, Канад Улсын Камеко компаниудын хамтын ажиллагаа улам ойртлоо

Гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

БНХАУ-ын СиЖиЭн /CGN/ компани Канад Улсын уран олборлогч Камеко /Cameco/ компанитай цаашдын харилцааг өргөжүүлэх, ураны салбарт нягт холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

                БНХАУ-ын СиЖиЭн компанийн удирдах зөвлөлийн дарга Хэ Юүн, Канад Улсын Камеко компанийн гүйцэтгэх захирал Тим Гитцэл нар 2016 оны 05 дугаар сарын 9-ний өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсныг БНХАУ-ын тал мэдээлсэн.

БНХАУ-ын талын мэдээлж байгаагаар тус гэрээнд хоёр тал ураны хайгуулын төслийн салбарт хамтран ажиллахаар болсон байна.

                Канад Улсын Камеко компанийн зүгээс Дэлхийн Цөмийн мэдээнд өгсөн ярилцлагад “Энэ гэрээ нь өмнө байгуулж байсан стратегийн хамтын ажиллагааны гэрээнд суурилсан ба БНХАУ-ын цөмийн энергийн салбарын томоохон компаниудын нэгтэй цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд оршиж байна” гэсэн байна.

                Мөн “Бид ураны хайгуул, олборлолт болон цөмийн түлшний циклийн үйл ажиллагаатай хамтран ажиллах бүрэн боломжтой”, “Энэ бол хоёр талын харилцан ашиг сонирхолын хүчтэй суурийг тавьж өгсөн ба бид БНХАУ-ын СиЖиЭн компанитай нягт холбоотой хамтарч ажиллаж байгаадаа таатай байгаа” гэсэн.

                Канад Улсын Ванкувер хотод зохион байгуулагдсан БНХАУ, Канад Улсын эдийн засаг, худалдааны хамтарсан хурлын үед хоёр талын компаниудын хооронд 11 гэрээнд гарын үсэг зурагдсан.

                БНХАУ, Канад Улсын талууд 2010 оны 11 дүгээр сард урт хугацааны нийлүүлэлтийн гэрээг байгуулсан. Үүнд Камеко компани нь 2025 он хүртэл 29 сая паунд ураны хүдрийн баяжмалыг СиЖиЭн компанид нийлүүлэх бөгөөд гэрээний үнийг нууцалсан байдаг.

Өмнө нь 2010 оны 7 дугаар сард урт хугацааны худалдааны гэрээг урьдчилсан байдлаар зурсан.