Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Сибирьт эрэлт ихтэй байгаа хорт хавдрыг оношлох фосфор-32 үйлдвэрлэж эхлэв

Сибирьт эрэлт ихтэй байгаа хорт хавдрыг оношлох фосфор-32 үйлдвэрлэж эхлэв

  Их дээд сургуулиудад ганц байдаг Томскийн политехникийн их сургууль  (ТПИС) -ийн сургалтын цөмийн реакторын суурин дээр хорт хавдар оношлох мөн бусад зүйлд ч ашиглах боломжтой цацраг идэвхт фосфор-32 изотопыг үйлдвэрлэж эхэлсэн талаар ТПИС-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал Олег Долматов РИА Новости агентлагт мэдээлсэн байна.

Томскийн эрдэмтэд нуклейн хүчлийн молекулыг судлах нарийн мэдрэмжтэй аргад ашигладаг фосфор-32 радиоизотопын үйлдвэрлэлийн технологийг боловсруулсан гэж өмнө мэдээлж байсан. Түүнийг ердийн фосфор-31-ийн оронд суулгаж биологийн олон үйл ажиллагаа, ялангуяа хавдрын өсөлтийг харуулж өгдөг байна. Фосфор-32-ыг өмнө нь  Заречны хотын (Свердловск муж) Реакторын материал судлалын хүрээлэнд үйлдвэрлэдэг байсан боловч 2012 онд энэ үйлдвэрлэл зогссон байна. ТПИС фосфор-32 үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2016 онд авахаар төлөвлөж байна.

“Эрдэмтэд цөмийн реакторын шинэчлэлийг хийж дуусган, ашиглалтын хугацааг 2035 он хүртэл сунгасан. Шинэчлэлийг хийх явцад фосфор-32 үйлдвэрлэх шаардлагатай бүх тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Туршилтын дээжийг бүтээсэн, бид одоо гараа тосоод л сууж байна.  Анхны бүтээгдэхүүн болох Томскийн фосфор-32-ыг 09 дүгээр сард Новосибирскийн болон Москвагийн Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ачуулахаар төлөвлөж байна. Бид улс орны бодит хэрэгцээг мэдэхгүй ч гэсэн шинэ захиалга авахад бэлэн байна" гэж Долматов хэлсэн байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru