Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Сибирийн эрдэмтэд Роспотребнадзороос хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах технологийг зөвшөөрөхийг хүсэж байна

Сибирийн эрдэмтэд Роспотребнадзороос хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах технологийг зөвшөөрөхийг хүсэж байна

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Цөмийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд дэлхийн олон улс оронд хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнийг хүйтэн электроноор ариутгах (туяагаар шарах) технологийг ОХУ-д хэрэглэх зөвшөөрөл авахаар  Роспотребнадзорт хандсан байна.

Энэ технологийг нэвтрүүлснээр, хүнсний ногоо, үр тарианы хадгалалтын үе дэх хорогдлыг 30% бууруулах, шувууны мах болон далайн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах боломж бүрдэнэ гэж тус хүрээлэнгийн дэд захирал Геннадий Кулипанов ИТАР ТАСС агентлагт мэдээлсэн байна.

"Бид Роспотребнадзорт албан захидал бичсэн, бараг эерэг хариу хүлээн авсан. Энэ талаар судалж байна гэсэн. Бидэнтэй адил Казакстан зөвшөөрөл авахыг хүссэн. Тэдэнд манайд үйлдвэрлэсэн хэд хэдэн хурдасгуур байдаг. Бид нэг гаалийн холбоонд хамаардаг, хууль ижил байх ёстой гэдгийг сануулах хэрэгтэй" гэж Кулипанов тэмдэглэсэн байна.

Хүрээлэнгийн үйлдвэрийн зориулалттай хүйтэн электроноор шарах хурдасгуурын үнэ түүний зорилго хүчин чадлаас хамаарч 1 - 3 сая ам.доллар болно.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru/