Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

2016 онд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС 2016 ОНД АВЛИГААС
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэрэгжүүлэх арга хэмээ Хэрэгжүүлэх хугацаа Хариуцах албан тушаалтан Зорилтот дүн
1 Авлигын эсрэг хуулийн  талаар  сургалт зохион байгуулах I-IV улирал Эрх бүхий албан тушаалтан Албан хаагчид хуулийн талаар зохих мэдлэгтэй болсон байна.
2 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгуулах I-IV улирал Эрх бүхий албан тушаалтан Албан хаагчид хуулийн талаар зохих мэдлэгтэй болсон байна.
3 Байгууллагын цахим хуудсанд Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг байршуулах, байгууллагатай холбоотой мэдээ мэдээллийг тухай бүрт байршуулж байх I-IV улирал Эрх бүхий албан тушаалтан Иргэд олон нийтэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулах, олон нийтийн зүгээс хяналт тавих  боломж бүрдэнэ.
4 Албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх I-IV улирал Эрх бүхий албан тушаалтан Хэлэлцүүлгийн үр дүнг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.
5 Авлига, хээл хахуулиас ангид байх сурталчилгааг байгууллагын хэмжээнд тогтмол явуулж, зурагт хуудсуудыг байршуулах I-IV улирал Эрх бүхий албан тушаалтан Иргэд, аж ахуйн нэгж байгууллага авлига ашиг сонирхлын зөрчлийн талаар хэнд хэрхэн хандах талаар мэдээлэлтэй болно.
6 Төсвийн хуваарилалт зарцуулалтын талаар шилэн данс хөтөлж, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлж байх I-IV улирал Эрх бүхий албан тушаалтан Төсвийн ил тод байдал хангагдаж, иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих  боломж бүрдэнэ.

Цөмийн Энергийн Комиссын Ажлын алба

---оо0оо---