Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас 2016 онд авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС 2016 ОНД АВЛИГЫН ЭСРЭГ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Хуулиар хүлээсэн үүргийн биелэлт
Дэд хэсэг
Хийх ажлын агуулга
Шалгуур
Тайлбар
Гүйцэтгэлийн үзүүлэлт
Хугацаа
1
Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаарх мэдээллийг иргэд, байгууллага  чөлөөтэй авах нөхцөлийг хангах
Байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт авлигын эсрэг үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичиг, мэдээ мэдээллийг тухай бүрт байршуулах
I-IV улирал
 
2
Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүлгүүдтэй харилцан санал солилцох
Боловсруулж байгаа хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, Цөмийн энергийн комиссын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоолын төслийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг хүлээн авах боломжийг бүрдүүлэх
I-IV улирал
 
3
Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх /цахим хуудсаар/
2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөв, сар, улирал, хагас жилийн төсвийн гүйцэтгэл, хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайлан, 2017 оны төсвийн төслийг байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулах
I-IV улирал
 
4
Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтэд танилцах боломжоор хангах
Цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг сайжруулахад чиглэгдсэн үйлчилгээний талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулах
I-IV улирал
 
5
Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, олон нийтийг түүнтэй танилцах боломжоор хангах
Сул орон тооны зарыг цахим хуудсанд байршуулах, сонгон шалгаруулалт явуулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан байх
I-IV улирал
 
6
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах
Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, холбогдох бусад мэдээллийг цахим хуудсанд байршуулах,
I-IV улирал
 
7
Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох
Төрийн албан хаагч нэг бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хариуцсан ажил, үүргийн чиглэлийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулах
I-IV улирал
 
8
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар Авлигатай тэмцэх газартай харилцах эрх бүхий албан тушаалтантай байх
Эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг томилж, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад хамруулах, ЭБАТ-ын үйл ажиллагааг үнэлэх
I-IV улирал
 
9
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх
Ёс зүйн дүрмийн төсөлд Авлигатай тэмцэх газраас өгсөн саналыг тусгаж батлах, байгууллагын албан хаагчдад мөрдүүлэх, зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
I-IV улирал
 
10
Давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх
Хуулиар болон Засгийн газраас зөвшөөрсөн давхар эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргаж, албан хаагчдад танилцуулсан байх, давхар ажил эрхлэх тохиолдолд зөвшөөрөл олгодог байх
I-IV улирал
 
11
Байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах
Эрх бүхий албан тушаалтнаас гаргасан төрийн болон байгууллагын нууцад хамруулснаас бусад шийдвэрийн мэдээлэл, үйл ажиллагаандаа мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг байгууллагын цахим хуудсанд байршуулах
I-IV улирал
 
12
Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах
Хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх
I-IV улирал
 
13
Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах
Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргах, холбогдох арга хэмжээг зохион байгуулах
I-IV улирал
 
14
Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх
Авлигатай тэмцэх газраас хууль тогтоомжид заасан эрх үүргийн хүрээнд ирүүлсэн зөвлөмж, албан бичгийн биелэлтийг зохион байгуулах
I-IV улирал
 
Авлигатай тэмцэх санал, санаачилга
Дэд хэсэг
Хийх ажлын агуулга
Шалгуур
Тайлбар
Гүйцэтгэлийн үзүүлэлт
Хугацаа
15
Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх,  урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх
Төлөвлөгөө боловсруулж, батлуулж, тайлагнах
I-IV улирал
 
16
Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлт
Авлигатай тэмцэх чиглэлээр удирдлагын зүгээс холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
I-IV улирал
 
17
Албан хаагчдын шударга байдал ба түүнийг нэмэгдүүлэх
Албан тушаалтан, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах
I-IV улирал
 
 
Цөмийн Энергийн Комиссын Ажлын алба
---оо0оо---