Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн 60 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ

Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн 60 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ

ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) нь Засгийн газар хоорондын Олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага юм.

ЦШНИ нь 1956 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тэр үеийн социалист 12 улсын төлөөлөгч хэлэлцээрт гарын үсэг зурснаар байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 18 улс гишүүнчлэлтэй байна.

Засгийн газар хоорондын олон улсын эрдэм шинжилгээн судалгааны байгуулага Цөмийн нэгдсэн институт /ЦШНИ/ байгуулагдсаны 60 жилийн ойг 2016 оны 06-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уг арга хэмжээнд ЦШНИ-ийн Захирал Академич Виктор Анатольевич Матвеев хүрэлцэн ирнэ.

Ойн арга хэмжээний хүрээнд “ЦШНИ” –ийн 60 жилийн ой” ёслолын үйл ажиллагаа, “Орчин үеийн фикизийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 6 дугаар хурал, “ЦШНИ-60 ” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.  Мөн Академич Виктор Анатольевич Матвеев-т  Монгол Улсын Их сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын арга хэмжээ болно

Өнгөрсөн хугацаанд манай улсаас 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим хүн дэд эрдэмтний (PhD), 9 хүн шинжлэх ухааны докторын (ScD) зэрэг хамгаалсан байна.

ЦШНИ-ээс Монгол Улсад судалгааны лаборатори, суурь төхөөрөмж байгуулах тусламж авсан.Үүнд: 1961 онд ШУА-д их энергийн физикийн лаборатори, 1965, 1978 онуудад МУИС-д ОХУ ба Унгарт үйлдвэрлэсэн нейтроны генераторууд, 1977 онд МУИС-д Минск-22 электрон машин бүхий тооцон бодох лаборатори, 1992 онд Шинжлэх ухааны академид электроны цикл хурдасгуур бүхий Микротроны лаборатори байгуулсан.

Өнөөдрийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10-аад байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ийн онолын физик, их энергийн физик, нейтроны физик, радиобиологи, материал судлал, цөмийн аналитик арга, компьютерийн ухаан зэрэг чиглэлээр 16 сэдэвт судалгааны ажилд оролцож байна. Одоо 9 ажилтан удаан хугацаагаар ажиллаж байгаагийн зэрэгцээ жилд 10 хүртэл хүн 3 сарын, арав гаруй хүн 1-2 долоо хоногийн томилолтоор ЦШНИ-д ажиллаж байна.

Монгол Улс ЦШНИ-ийн гишүүн болж, үйл ажиллагаанд оролцсоноор уг институтээр дамжин үе үеийн нарийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэгдэж, олон улсад нэр хүндтэй эртэмтэд манай улсаас төрөн гарсан.