2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Фото мэдээ

Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн 60 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлж байна

Засгийн газар хоорондын олон улсын эрдэм шинжилгээний судалгааны байгууллага Цөмийн шинжилгээний нэгдсэн институт /ЦШНИ/ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Ойн арга хэмжээг нээж ЦЭК-ын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, ЦШНИ-ийн Захирал Академич Виктор Анатольевич Матвеев нар үг хэллээ.

 Мөн нээлтийн үеэр “ЦШНИ-ийн одоо ба ирээдүй” танилцуулга /Н.А.Русакович/, “ЦШНИ ба Монголын хамтын ажиллагаа”  /Ц.Баатар/, “ЦШНИ-ба Монголын хамтын ажиллагаа” /Г.Хүүхэнхүү/ зэрэг илтгэл мэдээлэл хийгдлээ.