2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Фото мэдээ

Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн 60 жилийн ойн хүрээнд “ЦШНИ-60” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа

ЦШНИ-ийн 60 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Их, дээд сургуулиудын оюутан, залуучуудад ЦШНИ дэх Монгол Улсын оролцоо, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг таниулах зорилготой “ЦШНИ-60 ” гэрэл зургийн үзэсгэлэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулагдлаа.