Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Менделеевийн үелэх системд шинэ элементүүд нэмэгдлээ

Менделеевийн үелэх системд шинэ элементүүд нэмэгдлээ

        Олон Улсын онолын болон хэрэглээний Физикийн холбоо (IUPAP), Олон Улсын онолын болон хэрэглээний Химийн холбоо (IUPAC)-ны хамтарсан комисс Д.И.Менделеевийн үелэх системийн 113, 115, 117, 118 атомын дугаартай химийн элементүүдийн нээлтийг баталснаа 2015 оны 12-р сарын 30-нд албан ёсоор зарласан.

        Тодруулбал Менделеевийн үелэх системийн 113 дугаар элементийг Япон Улсын физик, химийн РИКЕН хүрээлэн, 115, 117 дугаар элементүүдийг ОХУ-ын Дубнахот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт(ЦШНИ), АНУ-ын Лоуренс Ливерморийн үндэсний лаборатори, Оак Риджийн үндэсний лабораторийн хамтарсан ажил, 118 дугаар элементийг ЦШНИ болон АНУ-ын Лоуренс Ливерморийн үндэсний лабораторийн хамтарсан ажлын үр дүнд нээгээд байгаа юм.

anigif_enhanced-3685-1451943383-5

        115, 117, 118 элементүүдийг Дубна дахь ЦШНИ-ийн Г.Н.Флеровын нэрэмжит Цөмийн урвалын лабораторийн У-400 хурдасгуурын иж бүрдэл дээр хурдасгасан кальци-48 ионоор актинидийн (115, 117, 118 элементүүдийг харгалзан америций-243, берклий-249, калифорний-249) байг буудан, цөмийн нэгдэх урвалаар гаргаж авчээ.

        Олон Улсын онолын болон хэрэглээний химийн холбооны дүрмийн дагуу нээлтийг хийсэн анхдагч нарын нэрээр шинэ элементүүдийг нэрлэхийг санал болгоод байна.

-       113 атомын дугаартай элементийг Япон Улсад нээсэн тул Нихоний(Nh),

-       115 атомын дугаартай элементийг Московий(Mc),

-       117 атомын дугаартай элементийг Теннесин(Ts) хэмээн нээлт хийсэн газарзүйн байрлалаар нь,

-       118 атомын дугаартай элементийг Оганесон (Og) гэж нэрлэхээр санал болгосон байна.

        ЦШНИ-ийн Г.Н.Флеровын нэрэмжит Цөмийн урвалын лаборатори нь Москвагийн бүс нутагт орших бөгөөд эртний нэрийг Московий гэж хүндэтгэн нэрлэдэг байсан бөгөөд Цөмийн урвалын лабораторид Дубнагийн хийн дүүргэлтэт тусгаарлагчийг хүнд ионы хурдасгагчийн чадвартай хослуулан ашиглаж энэхүү туршилтыг хийж дээрх элементүүдийг нээсэн.118 атомын дугаартай элементийг анхлан судалсан ЦШНИ-ийнПрофессор Юрий Оганессяны оруулсан хувь нэмрийг үнэлэн, түүнийг хүндэтгэж энэхүү нэрийг санал болгосон байна.

        Энэ жил ЦШНИ үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улс нь тус институтийг 1956 онд анхлан байгуулалцсан орнуудын нэг билээ.

        Монгол Улс энэхүү ойн баярыг гишүүн орны хувьд “ЦШНИ-ийн өдрүүд Монгол Улсад” арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус ойн арга хэмжээнд ЦШНИ-ийн захирал Академич В.А.Матвеев тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, мөн Япон, БНСУ, ОХУ, ХБНГУ, БНФУ-ын судлаачид ирж оролцлоо.

        “ЦШНИ-ийн өдрүүд Монгол Улсад” арга хэмжээний хүрээнд “Орчин үеийн Физикийн асуудлууд-VI” эрдэм шинжилгээний олон улсынхурал МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулагдан өнөөдөр өндөрлөж байна.

Эх сурвалж: http://www.jinr.ru/posts/names-for-the-new-elements-113-115-117-and-118/, 2016.06.08