Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд үнэлгээ хийж байна

Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд үнэлгээ хийж байна

Монгол Улсын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тогтолцоо, дэд бүтэц, техникийн чадавх, хилийн боомтын цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх тоног, төхөөрөмжид үнэлгээ хийх, шаардлагатай техникийн шинэчлэлийг хийхэд тусламж, дэмжлэг үзүүлэх болон холбогдох сургалтын хэрэгцээг тодорхойлж нарийвчилсан үнэлгээг хийж зөвлөх үйлчилгээ үзүүлэх Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн ажлын хэсгийн уулзалт 2016 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссын Ажлын албанд зохион байгуулагдаж байна.

Дээрх уулзалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан хаагчид оролцож байна.

Уулзалтын ажлын хэсгийн дүнд Олон улсын атомын энергийн агентлагаас цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэхэд зөвлөмж ирүүлэх юм.