Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

БНХАУ болон Аргентин улс эрчим хүчний реактор барих гэрээ хэлэлцээрийг дахин баталлаа.

БНХАУ болон Аргентин улс эрчим хүчний реактор барих гэрээ хэлэлцээрийг дахин баталлаа.

  Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа  Нур Бекри (Nur Bekri)болон Жуан Жосэ Арангурэн (Juan Jose Aranguren) нар

          БНХАУ-ын Ардын банкны санхүүжилтээр Латин Америкийн нутаг дэвсгэрт  баригдах хоёр шинэ эрчим хүчний реакторыг барих, харилцанойлголцлын санамж бичигт БНХАУ болон Аргентин Улсууд гарын үсэг зурсан байна. Аргентин Улсын 4 дэх реакторын барилгын ажил ирэх жилээс эхэлнэ.

            Аргентин Улс болон БНХАУ-ын хооронд  өнгөрөгч оны 11 дүгээр сард байгуулсан гэрээний дагуу Атуча (Atucha) цөмийн эрчим хүчний станцын 4 болон 5 дугаар нэгжүүдийг барихаар болсон. 3дугаар реактор болох Канду төрлийн даралтад хүнд уст реактор (PHTWR) нь Атуча (Atucha) бүсэд  баригдахаар болсон ч дараагийн даралтат уст реактор (PWR)-ыг барих газар төлөвлөгдөөгүй байгаа аж.Аргентин Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд тухайн төсөл нь 15тэрбум ам.долларын өртөгтэй байх ба Хятадын Засгийн газраас төслийн 85%-ийг санхүүжүүлэхээр болсныг дурьдсан байна.

            БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газрын дарга Нур Бекри болон Аргентин Улсын Уул уурхай,  эрчим хүчний сайд  Жуан Жосэ Арангурэн нар өчигдөр Бээжин хотноо өмнөх Аргентин Улсын Ерөнхийлөгч асан Кристина Фернандезийн 11 дүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт дахин гарын үсэг зурж баталгаажууллаа.

            Тус харилцан ойлголцлын санамж бичгийн талаар Аргентин Улсын Уул уурхай, эрчим хүчний сайд хэлэхдээ “БНХАУ болон Аргентин Улсын  хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу 3 болон 4 дүгээр нэгжүүдийг 2019 оны сүүлийн хагас болон 2017 оны эхний хагас жилүүдэд  барихаар болсон”.  Түүнээс гадна “Эрчим хүчийг үйлдвэрлэх болон хүчин чадлыг нэмэгдүүлэх ялангуяа Аргентин Улсын Засгийн газраас цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарч хөгжүүлэх үүргийг хүлээнэ”.

            Аргентин Улс болон БНХАУ-ын хооронд 2014 оны 7 дугаар сарын  дээд хэмжээний уулзалтын үеэр санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Аргентиний Атуча(Atucha)станцад 3 дахь даралтат хүнд уст реакторыг барихаар болсон байна. Гэрээний дагуу удаан хугацааны хөрөнгө оруулалт ба засвар үйлчилгээ, бэлтгэл ажил зэргийг  Аргентиний эрчим хүчний газар (NASA) болон Хятадын үндэсний цөмийн корпораци (ХҮЦК) хамтран хариуцаж ажиллах болсон ба 2015 оны 2 дугаар сард гэрээг соёрхон баталсан. Канду технологийн эрхийг эзэмшигч NASA нь шинээр баригдах реакторын барилга, инженерийн зураг, оператор зэргийг бүрэн хариуцна.

http://www.world-nuclear-news.org/NN-China-and-Argentina-reaffirm-reactor-agreement-0107164.html