Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Хойд Америкийн удирдагчид эрчим хүчнийхээ 50 хувийг цэвэр болгохоо илэрхийллээ

КанадУлсынЕрөнхий сайд Жастин Трудо, МексикУлсынерөнхийлөгч Энрике Пена Нето, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Канадын Оттава хотод болсон Хойд Америкийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр хамтарсан мэдэгдлээрээ энэхүү амлалтыг өгсөн юм. Тэд хэлэхдээ: “Бид 2025 он гэхэд Хойд Америкийн эрчим хүчний 50%-ийг цэвэр эрчим хүч болгох зорилтыг тавьж байгаагаа мэдэгдэж байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цэвэр эрчим хүчийг хөгжүүлж, тараан байршуулан, цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологи нэвтрүүлэхба эрчим хүчийг илүү ашигтайгаар хэрэглэнэ” гэжээ.

Хойд Америк нь “оюуны чадамж, нөөц баялаг, ёс суртахууны хариуцлага өндөртэй байдаг” гэж тэд хэлсэн нь 2015 оны Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр дэх өөрсдийн манлайллаа бататгасан бөгөөд энэ асуудалд анхдагч байдлаа тодотгосон зүйл болж байна.

“Парисын хэлцэл нь манай дэлхийнуур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх,  нүүрстөрөгчийг бага ялгаруулах аргуудыг нэвтрүүлэх, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай тухай урьд нь яригдаж байгаагүй асуудлыг хөндсөнчухал үе байсан…Бидний ойрын харилцаа болон ижил зорилгын хүрээнд биднийг илүү тогтвортой ирээдүй рүү тууштай хөтлөх Хойд Америкийн Уур амьсгал, Цэвэр эрчим хүч, Хүрээлэн буй орчны урт хугацааны идэвхтэй хамтын ажиллагааг бид өнөөдөр байгуулж байна.” гэж тэд хэлсэн.

Энэ зорилгод хүрэхийн тулд улс орнууд цэвэр эрчим хүчээ “дотоодын шийдэмгий санаачлага ба бодлого”-оор дамжуулан нэмэгдүүлнэ гэж удирдагчид нь хэлсэн.

Одоогоор АНУ-ын эрчим хүчний 20%, Канад улсын эрчим хүчний 17%, Мексик улсын эрчим хүчний 6%-ийг цөмийн эрчим хүч эзэлж байна.

Америкийн Цөмийн энергийн институтээс мэдээлсэнээр Хойд Америкийн 2015 онд үйлдвэрлэсэн эрчим хүчний 37%-ийг нүүрстөрөгчялгаруулдаггүй нөөцөөс гарган авчээ. “Хойд Америкт нүүрстөрөгч ялгаруулдаггүй цөмийн эрчим хүч маш их хэрэгтэй. Одоогоос есхөн жилийн дараах Хойд Америкийг 50%-ийн цэвэр эрчим хүчтэй болгоход хамгийн том шийдэлбол цөмийн эрчим хүчийг ашиглахюм” хэмээн Цөмийн энергийн институтийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Марвин Фертэл хэлжээ.

Фертэл ямар нэгэн байдлаар цөмийн эрчим хүчийг багасгах-ялангуяа “улсын эрчим хүчний бодлогын санаандгүй алдаа эсвэл доголдолтой цахилгааны зах зээл”-ийн улмаас цөмийн эрчимхүчний станцыг бодлогогүй хаавал 50%-ийн цэвэр эрчим хүчний энэхүү зорилт 2025 он гэхэд биелэгдэх боломжгүй болохыг анхааруулсан.

“Цөмийн эрчим хүчний салбарынхан Ерөнхийлөгч Обама болон Канад, Мексик улсын удирдагчдад нүүрстөрөгчгүй эрчим хүчнийбүхий л эх үүсвэр нүүрстөрөгчийн ялгаралтыг багасгахад чухал гэдгийг анхаарч үзсэнд талархал илэрхийлж байна. Цэвэр эрчим хүчний технологиудийн төрлүүд болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам шаардлагатай байгаа. Цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хийг багасгаж, хэрэглэгчдэд хүртээмжтэй,урт хугацааны найдвартай эрчим хүчний систем байх болно. Ингэснээр шинээр гаргаж буйцэвэр эрчим хүчний зорилтыг биелүүлж чадах юм.Цөмийн салбар нь илүү цэвэр дэлхийн төлөөх энэхүү чухал амлалтанд хүрэхэд туслахдаа баяртай байна” гэж тэрээр хэлжээ.

 

http://www.world-nuclear-news.org/EE-North-American-leaders-commit-to-clean-power-goal-3006177.html