Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Бага оврын модуль реакторыг “Шеффилд Форжмастерс” /Sheffield Foregemasters/ болон “Ньюскэйл” /Nuscale / компаниуд хамтран бүтээнэ

Бага оврын модуль реакторыг  “Шеффилд Форжмастерс”  /Sheffield Foregemasters/ болон “Ньюскэйл” /Nuscale / компаниуд хамтран бүтээнэ

Их Британийн Нэгдсэн Вант Улсын Инновацийн агентлагийн хөтөлбөрийн дэмжлэгээр “ШеффилдФоржмастерс”компани нь 2017 он гэхэд эрчим хүчний өндөр хүчин чадал бүхий реакторын их биеийн толгойн хэсгийг бүтээж дуусгахаар ажиллаж байгаа ба энэхүү төслийн хүрээнд цөмийн эрчим хүчний салбарт дэвшилтэд технологийг бий болгохоор ажиллаж байна.

     “НьюскэйлПауэр”компанинь 2020 он гэхэд Их Британийн Нэгдсэн Вант Улсад бага оврын модуль реактор /БОМР/-ыг үйлдвэрлэх боломжийг судлах зорилгоор хамгийн өндөр үр ашигтай БОМР шалгаруулах Их Британийн Засгийн Газрын сонгон шалгаруулалтад оролцож байгаа билээ. Мөн тус компанинь одоогийн байдлаар АНУ-ын Эрчим хүчний яамнаас санхүүжилт (таван жилийн хугацаанд 217 сая ам.доллар) авах болзлыг хангасан цорын ганц БОМР үйлдвэрлэгч бөгөөд АНУ-ын Цөмийн эрчим хүчний зохицуулах хорооноос загварын гэрчилгээг (Design Certification) энэ оны сүүлээр авахаар болсон байна.Хамгийн анхны “Ньюскэйл”цөмийн реакторынбайгууламжийг Айдахо мужид 2024 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

    Тус компаниудын Их Британи Улс дахь хамтарсан төслийн нийт санхүүжилт нь 4 сая фунт стерлинг бөгөөд 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 2.5 жилийн хугацаанд хийгдэнэ.  Энэхүү төслийг  “Шеффилд Форжмастерс”компани удирдах бөгөөд Ролсс Ройс Плс /Rolls Royce Plc/, Велдинг институт /Welding institute/, Шеффилдийн их сургууль, Шеффилд Халлам /Sheffield Hallam/их сургууль, Дэвшилтэт үйлдвэрлэлийн судалгааны төв гэсэн таван хувь нийлүүлэгчтэй. “Ньюскэйл Пауэр”компанинь төсөлд ажиглагчийн үүднээс оролцох бөгөөд туршилтын реакторын их биеийн толгойн хэсгийг цутгахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг гаргахаар болсон байна.  

http://www.world-nuclear-news.org/NN-Sheffield-Forgemasters-and-NuScale-collaborate-on-SMRs-08071602.html