Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Японы атомын эрчим хүчний компани Их Британийн Нэгдсэн Вант Улсын шинэ барилгын төслийг дэмжив.

Японы атомын эрчим хүчний компани Их Британийн Нэгдсэн Вант Улсын шинэ барилгын төслийг дэмжив.

Хоризон цөмийн эрчим хүчний компани Өмнөд Глостершир дэх Олдбери Северн  болон Англеcи арал дээрх Вилфа Невид цөмийн эрчим хүчний станц дээр Их Британийн Нэгдсэн Вант Улсын Дэвшилтэт буцалсан уст реактор (UK ABWR) барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус улсын хамгийн анхны буцалсан уст реактор болох бөгөөд одоогоор зөвхөн даралтат усан реактор болон дэвшилтэт хийн хөргөлттэй реактор үйл ажиллагаа явуулдаг.

"Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн  Японы атомын эрчим хүчний компанитай Хоризон хамтран ажилласнаар Вилфа Невид цөмийн эрчим хүчний станцыг ажиллуулахаар бэлтгэсэн өөрийн үйл ажиллагааны чадавхийг өсгөх болно" гэж Хоризон цөмийн эрчим хүчний компани өнөөдөр мэдэгджээ. Хоризон цөмийн эрчим хүчний компани нь  Японы атомын эрчим хүчний компанийн буцалсан уст реактортой олон жил ажиллан олж авсан туршлага, чадварт татагдан гэрээ хийсэн" гэдгээ тэр нэмж хэлсэн.

 Хоризоны гүйцэтгэх захирал Дункан Хавдорн  “Японы атомын эрчим хүчний компани нь буцалсан уст реакторын технологийг шууд ашиглах чадвартай өндөр түвшний мэргэжилтнүүдтэй бөгөөд энэ хамтын ажиллагааны гэрээ нь бидний хийж байгаа үйл ажиллагааны бас нэг томоохон илрэл” гэдгийг тодотгон илэрхийлжээ.

Японы цөмийн эрчим хүчний компани нь  хилийн чанадад цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөж байгаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсуудад техникийн туслалцаа үзүүлэх, сургалт зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Хоризон өөрийн ажиллах хүчнийг бэлтгэх талаар цаашид үйл ажиллагааны дэмжлэг, зөвлөгөө авахад бусад компаниудтай идэвхтэй хэлэлцүүлэг явуулж байгаагаа мэдэгдээд байна.

2014 оны 1 дүгээр сард Их Британийн Нэгдсэн Вант Улсын дэвшилтэт буцалсан уст реакторын ерөнхий зураг төслийг гаргах үйл ажиллагаа эхэлсэн ба “Хоризон” болон зохицуулагч компаниуд 2017 оны сүүлээр дуусгах зорилт тавьсан байна.

http://www.world-nuclear-news.org/C-Japan-Atomic-Power-Company-to-assist-UK-new-build-project-07071602.html