Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Ураны хүдрийн баяжмалын үнэ 2018 онд 2 дахин өсөх төлөвтэй байна

Ураны хүдрийн баяжмалын үнэ  2018 онд 2 дахин өсөх төлөвтэй байна

Ураны хүдрийн баяжмалын үнэ өнөөдрийн байдлаар доод хязгаарт хүртлээ унасан ч судлаачдын үзэж байгаагаар 2018 он гэхэд хоёр дахин нэмэгдэхээр төлөвтөй байна. Ураны хүдрийн баяжмалын үнэ өнгөрсөн 7 хоногийнхоос 0.25 ам.доллараар унаж өнөөдрийн байдлаар 25.25 ам.доллар/паунд байна. Гэсэн хэдий ч 2018 он гэхэд 2 дахин нэмэгдэх хүлээлттэй байна.

 

АНУ-ын “Morningstar” хөрөнгө оруулалтын судалгааны байгууллагын судлаач Давид Ванг ураны хүдрийн баяжмалын үнэ хуучин хэвэндээ орно хэмээн таамаглаж байгаа юм. Тэрээр 2019 он гэхэд ураны хүдрийн баяжмалын үнэ 65 ам.доллар/паунд хүрнэ гэж үзэж байна.

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж энэ онд 29 хувийн ашигтай ажилласан тухай тайландаа дурдсан. Дэлхий дахинд нийтдээ 60-аас илүү реактор барьж байгуулах төслүүд эхэлсэн тул хайгуулын болон ашиглалтын компаниуд урт хугацааны ураны үйлдвэрлэлийн суурийг бий болгож ашиг олох болно гэж Канад Улсын “Haywood Security” хөрөнгө оруулалтын фирм үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч судалгааны байгууллага болох “FocusEconomics” мэдээллийн эх сурвалжаас авч үзвэл 2016 оны 4 дүгээр хагас гэхэд ураны хүдрийн баяжмалын үнэ дунджаар 39.7 ам.доллар/паунд хүрэх ба 2017 он гэхэд 44.80 ам.доллар/паунд болно гэсэн байна.

“Haywood Security” хөрөнгө оруулалтын фирм нь энэ жил 12 реактор ашиглалтанд орох тул 2016 онд ураны зах зээл дээрээс ашиг олж эхэлнэ гэсэн байна. Мөн 2017 онд 18 реактор ашиглалтанд орох ба энэ нь ураны хүдрийн баяжмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ингэснээр ураны үйлдвэрлэл эрэлт, нийлүүлэлтээ дагаад хөгжинө хэмээн таамаглаж байна.

Япон Улсын 2011 оны Фүкүшима цөмийн цахилгаан станцын ослоос болж ураны хүдрийн баяжмалын үнэд нөлөөлсөн. Дэлхийн 127 улсад салбартай тэргүүлэгч эдийн засгийн судалгааны байгууллага болох “ФокусЭкономикс”-ын үзэж байгаагаар цөмийн салбар нь зах зээл дээр алдагдалаа бүрэн нөхөх он жилүүдийн өмнө ирсэн байна. Япон Улс нь ослоос хойш 4 реактороо сэргээн засварлаж хэвийн  үйл ажиллагаанд нь оруулсан

“Haywood Security” хөрөнгө оруулалтын фирмийн үзэж байгаагаар 2017-2020 оны хооронд “Цөмийн салбар, ураны хүдрийн баяжмалын зах зээл, дэлхий нийтэд хурдацтай өснө” гэсэн байна.

 

Эх сурвалж: http://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing