Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Х80 загварын рентген цацрагийн хамгаалалтын болон оношлогооны түвшний дозиметрийн шалгалт, тохируулгын иж бүрдэл төхөөрөмжийг суурилууллаа

Х80 загварын рентген цацрагийн хамгаалалтын болон оношлогооны түвшний дозиметрийн шалгалт, тохируулгын иж бүрдэл төхөөрөмжийг суурилууллаа

Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторийн хүний нөөц болон техникийн чадавхийг сайжруулах-МОН6014” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  

Төслийн шугамаар 2016 оны 6 дугаар сард X-80 загварын “Рентген цацрагийн хамгаалалтын болон оношлогооны түвшний дозиметрийн шалгалт, тохируулгын иж бүрдэл төхөөрөмж”-ийг хүлээн авч, 06 дугаар сарын 27-оос 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд АНУ-ын “Hopewell designs” компанийн техникийн ажилтантай хамтран угсарч суурилуулж, ажиллагаанд оруулах бэлтгэл ажлыг хийж байна.

“Рентген цацрагийн хамгаалалтын болон оношлогооны түвшний дозиметрийн шалгалт, тохируулгын иж бүрдэл төхөөрөмж”-ийг ажиллагаанд оруулснаар Монгол Улс рентген цацрагийн хэмжилзүйн хоёрдогч эталон төхөөрөмжтэй болж байна.

Ингэснээр эмчилгээ оношлогоо, аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, хяналт шалгалт, гааль зэрэг салбарт рентген цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад ашиглагдаж буй иончлолын камер болон дозиметрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.