Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдана

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдана

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлаг  хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2016 оны 08 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд, “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалт 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тус тус  Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Улсын Онцгой Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, Онцгой байдлын ерөнхий газар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг 19 байгууллагын төлөөлөл оролцоно.

Сургалтад Япон улсын атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш нар цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийхэд EyeAct программ ашиглан хялбар тооцоолох арга, цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасан зөвлөмж, заавар зэрэг сэдвээр хичээл заана.

Мөн Цацрагийн бохирдлыг тодорхойлох хэмжилт хийх, ариутгал цэвэрлэгээ, гадаад орчны дээж авах дадлага ажил, цацрагийн ослын үед авах арга хэмжээ, холбогдох байгууллагуудын үүрэг оролцооны талаар дасгал ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтойгоос гадна Япон Улсын Атомын энергийн агентлагаас зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан мэргэжилтэн өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.