Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлогын судалгаа-II” төслийн явцын тайлангийн хурлыг зохион байгууллаа

“Цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлогын судалгаа-II” төслийн явцын тайлангийн хурлыг зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого”, Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлогын судалгаа-II” эрдэм шинжилгээний төслийг цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хууль эрхзүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний судалгааны төвүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг хүлээн авч танилцан, төслийн хэрэгцээ шаардлага, төсөл хэрэгжүүлэх багийн чадавх зэргийг харгалзан 8 дэд төслийг сонгон 2016 оны 04 дүгээр сарын 15-аас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хэрэгжих хугацаатайгаар, төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна.

 Хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн гүйцэтгэл, төслийн явцыг хянах зорилгоор “Цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлогын судалгаа-II” төслийн явцын тайлангийн хурлыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ЦЭК-ийн Ажлын албанаас  зохион байгууллаа.

Явцын тайлангийн хуралд ЦЭК-ийн Ажлын албаны удирдлага, албан хаагчид, төсөл хэрэгжүүлэгч нар оролцож, явцын тайлангаа хэлэлцүүллээ.

ЦЭК-ийн Ажлын албанаас гэрээнд заасан хугацаандаа багтааж тайлангаа дуусгах, төслийн үр дүнд гарах бүтээгдэхүүнийг нийлүүлэх санал зөвлөмжийг өгснөөр 2016 онд хэрэгжиж буй “Цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлогын судалгаа-II” эрдэм шинжилгээний төслийн явцын тайлангийн хурал өндөрлөсөн юм.