Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдлаа

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт  зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Япон Улсын Атомын энергийн агентлаг хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт 2016 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, “Эрдэнэт үйлдвэр” ХК, “Оюу Толгой” ХХК  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг 19 байгууллагын 20 төлөөлөл оролцлоо.

Сургалтад Япон Улсын Атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш нар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, Цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийхэд EyeAct программ ашиглан хялбар тооцоолох арга, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасан зөвлөмж зэрэг сэдвээр мэдлэг түгээлээ.

Мөн цацрагийн бохирдлыг тодорхойлох хэмжилт хийх, ариутгал цэвэрлэгээ, гадаад орчны дээж авах дадлага ажил, цацрагийн ослын үед авах арга хэмжээ, холбогдох байгууллагуудын үүрэг оролцооны талаар дасгал ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангуулах, салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.