Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

АНУ болон Энэтхэг улс нь цөмийн эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

АНУ болон Энэтхэг улс нь цөмийн эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

Хоёр талын стратегийн яриа хэлэлцээний дүнд “Вестингхаус” компани Энэтхэг Улсад 6 ширхэг AP1000 реактор барих болсон талаар хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Хоёр тал мөн Цөмийн нийлүүлэгчдийн группт /ЦНГ/ Энэтхэг Улсыг гишүүнээр элсүүлэхийн төлөө ажиллана гэж мэдэгдсэн байна.

Шинэ Дели хот дах Энэтхэг АНУ-ын Стратегийн болон худалдааны хоёр дах яриа хэлэлцээний төлөөлөгчид

Энэтхэг, АНУ-ын Стратегийн болон худалдааны хоёр дах яриа хэлэлцээг Шинэ Дели хотноо Энэтхэгийн Гадаад Хэргийн Сайд Сушима Свараж, Энэтхэгийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Сайд Нирмала Ситхараман болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, АНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны нарийн бичгийн дарга Пенни Притцкер нар хамтран явуулжээ.

Хамтарсан мэдэгдэлд хоёр талын иргэний цөмийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн “Вестингхаус” болон Энэтхэгийн Цөмийн эрчим хүчний корпорацийн хооронд  “Нэгжүүдийг барьж байгуулах” гэрээг эцэслэн шийдсэн явдлыг сайшааж, гарсан ахиц дэвшлийг тэмдэглэжээ. Мөн тэд ирээдүйг харж газрын сонголт, инженерийн зураг төсөл, Энэтхэг Улс, АНУ-ын Экспорт-Импорт банкны хамтарсан ажлын үндсэн дээр бий болсон санхүүгийн хөрөнгө оруулалтын багц шалгаруулалтыг эцэслэн шийдвэрлэхийг хүлээж байна.

Энэтхэг Улсын Андра Прадеш мужийн Коввада нэртэй газарт өмнө нь “Женерал Электрик”, “Хитачи” компанийн 6 ширхэг ESBWR нэгжийг барихаар зорьж байсан юм. Үүнийг энэ оны эхээр “Вестингхаус” компанийн AP1000-ээр өөрчилсөн.

Мөн хоёр тал цөмийн материалын үл дэлгэрүүлэлт, экспортын хяналтыг бэхжүүлэх зорилгоор ЦНГ-д Энэтхэг Улсыг гишүүнээр элсүүлэхийн төлөө илүү чармайж ажиллах үүрэг хүлээсэн. АНУ гишүүн орнуудын Засгийн газарт ЦНГ-т нэр дэвшигч Энэтхэг Улсыг дэмжихийг уриалсан юм.