Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Фото мэдээ

Ерөнхий боловсролын дунд сургуулийн физкийн багш нарт зориулан цөмийн физик, технологийн хэрэглээний талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Нийслэлийн боловсролын газартай хамтран цөмийн технологийн хэрэглээ, дэлхийн чиг хандлага, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал сэдэвт сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын физикийн багш нарт зориулан 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтанд нийслэлийн ерөнхий боловсролын 40 орчим сургуулийн 50 гаруй багш хамрагдсан байна.

Сургалтаар цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, ураны нөөц, хэрэглээ, ашиглалт олборлолт, Монгол Улсын цөмийн энергийн салбарын хууль, дүрэм, стандарт, Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тухай танилцуулга, ОУАЭА-н техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, түүнчлэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар танилцуулав.  

Мөн цацраг хэмжигч багаж төхөөрөмжийг ашиглан цацрагийн тунг хэмжих, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгслийг зөв хэрэглэх талаар дасгал ажил хийв.