Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Дүрмийн төсөлд санал авах тухай

Дүрмийн төсөлд санал авах тухай

Цөмийн энергийн комиссын 2015 оны 06 дугаар тогтоолоор “Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, 12 дугаар тогтоолоор “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”, 13 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, 14 дүгээр тогтоолоор “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрэм”, 2016 оны 01 дүгээр тогтоолоор “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийг тус тус баталж, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.  

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн төсөл" болон "Цооногийн каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрмийн төсөл"-ийг боловсруулаад байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Захиргааны ерөнхий хууль”-ийн  62 дугаар зүйлд заасны дагуу дээрх дүрмийн төслүүдэд цацрагийн хяналтын байгууллага болон холбогдох суурин цөмийн хэмжүүр ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд мөн цооногийн каротажийн үйл ажиллагаанд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд доорх холбоосоор орж, саналаа өгнө үү.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба,
Утас: 62-263150, 62-263156

1. "Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн төсөл"-ийг энд дарж үзнэ үү

2. "Цооногийн каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрмийн төсөл"-ийг энд дарж үзнэ үү

 

3. "Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг энд дарж үзнэ үү