Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 60 дугаар чуулган зохион байгуулагдаж байна

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 60 дугаар чуулган зохион байгуулагдаж байна

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 60 дугаар чуулган Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо энэ сарын 26-30-нд болж байна. Уг хуралд Монгол Улсаас БНАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Вена дах НҮБ-ын салбар төв, Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Г.Батжаргал тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы нээлтийн арга хэмжээний үеэр Сент Люси, Исламын Бүгд Найрамдах Гамби, Сент Винсент- Гренадин зэрэг 3 улс ОУАЭА- ийн шинэ гишүүн орноор элссэнийг баталсан байна.

Дэлхий даяар цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхтэй холбогдуулан Дани, Киргизстан ба Лесото улсууд Цөмийн аюулгүй байдлын тухай конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол зэрэгт нэгдэн орсон эрх зүйн баримт бичгийг тус улсын төлөөлөгчид албан ёсоор гардуулан өгсөн.

Энэ онд ОУАЭА-ийн 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхий бага хурлын 60 дугаар чуулганы эхний өдөр дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг явагдсан байна. Үүнд:

1.  Олон улсын биет хамгаалалтын зөвлөх үйлчилгээний 20 жилийн туршлага, ололт амжилт - ОУАЭА-ийн цөмийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хамт ОУБХЗҮ-ний 20 гаруй жилийн хугацаанд улс орнуудад цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд голлох нөлөө үзүүлснийг онцолсон байна. 

2. ОХУ-ын Цөмийн судалгааны реактор нь ОУАЭА-ийн нэрийн дор Олон улсын судалгаа шинжилгээнд ашиглагдана - ОХУ-ын Шинжлэх ухааны төвийн Цөмийн реакторын эрдэм шинжилгээний хүрээлэн нь судалгааны реактор болон бусад байгууламжуудаа ОУАЭА-ийн гишүүн орнуудад нээлттэй болгож хамтарсан судалгаа шинжилгээний төслийг хэрэгжүүлэх боломжтойг ОХУ-ын “Росатом”-ын Гүйцэтгэх захирал Сергей Кириенко зарласан байна.

3. Үр дүнтэй хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох замаар ослын бэлэн байдал, хариу арга хэмжээг өндөржүүлнэ - Өргөжүүлсэн харилцаа холбооны систем нь цөмийн болон цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ авах олон улсын хамтын ажиллагааны тулгын чулуу юм. Үүнийг Европын Комисстой хамтран зохион байгуулсан ОУАЭА-ийн Ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах олон улс болон бүс нутгийн салбар хуралдаанаар онцолсон байна. 

4. ОУАЭА-ийн Шинэ лаборатори гишүүн орнуудын тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд туслах болно – ОУАЭА-ийн шинэ лабораторийн барилгын ажил хийгдэж, дараагийн хоёр жилд дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр ОУАЭА-ийн гишүүн орнуудын хүсэлтэд хариу өгөх чадвар нэмэгдэж тэдний тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хүчин чармайлтад дэмжлэг болох юм.