Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цацрагийн хамгаалалтын MNS 5627:2006, MNS 5631:2006 тандартуудад нэмэлт, өөрчлөлт орлоо

Цацрагийн хамгаалалтын MNS 5627:2006, MNS 5631:2006   тандартуудад нэмэлт, өөрчлөлт орлоо

Олон улсын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн стандарт 2014 онд шинэчлэгдсэн ба 1984 онд батлагдсан Монгол улсын Цацрагийн хамгаалалтын үндсэн стандарт “Цацрагийн аюулгүйн норм”-ыг Цөмийн энергийн комиссын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. 

Цацрагийн аюулгүйн нормыг шинэчлэн баталсантай холбогдуулан Стандартчилал хэмжилзүйн газрын Стандартчллын үндэсний зөвлөлийн 2016 оны 14 дүгээр тогтоолоор Цацрагийн хамгаалалт. MNS 5627:2006 “Орон байрны агаар дахь радоны зөвшөөрөгдөх хэмжээ”, Цацрагийн хамгаалалт MNS 5631:2006 “Цөмийн цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ” стандартуудад нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.

  1. Цацрагийн хамгаалалт. Орон байрны агаар дахь радоны зөвшөөрөгдөх хэмжээ” MNS 5627:2006
  2. Цацрагийн хамгаалалт. “Цөмийн цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хэмжээ” MNS 5631:2006