Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

ОУАЭА-ийн ерөнхий бага хурлын ээлжит 60 дугаар чуулган гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

ОУАЭА-ийн ерөнхий бага хурлын ээлжит 60 дугаар чуулган гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад цөмийн технологийн үүрэг оролцоо сэдэвт” форумын нээлт 

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжид 60 дугаар чуулганы гурав дахь өдрийн онцлох үйл явдлууд 

I.  ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 60 дугаар чуулганы хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Тогтвортой хөгжлийн зорилтуудад цөмийн технологийн үүрэг оролцоо сэдэвт” форум зохион байгуулагдлаа. Хоёр өдрийн турш өрнөсөн тус форумын үеэр олон улсын шинжээчид, эрдэмтэд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны хамгаалал болон дэлхийн хөгжил дэвшилд цөмийн технологийн оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцоог танилцуулав.   

II. “Дэлхийн хавдрын туяа эмчилгээнд тулгамдаж буй асуудлууд-шинэ, дэвшилтэд технологийн үр дүнтэй, аюулгүй хэрэглээ” сэдэвт хурлын үеэр эрдэмтэд туяа эмчилгээний шинэ, цогц технологийг танилцуулж, түүний аюулгүй байдал, үр дүнтэй ашиглахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэлцэв. Үүнд шугаман хурдасгуур болон Со-60 үүсгүүртэй туяа эмчилгээний аппаратыг хамтад нь ажиллуулах замаар туяа эмчилгээний чанарыг сайжруулах, тус технологийн дэвшилтэт талууд, түүнчлэн тоног төхөөрөмжийн сонголт хийхэд анхаарах шаардлагатай чухал үзүүлэлтүүд зэргийг тооцон, хавдрын эмчилгээнд шаардагдах хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн.

III. “Дэлхийн цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны сүлжээний нэгдсэн хуралдаан”-аар олон улсын төлөөлөгчид цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны талаар ОУАЭА-аас тогтоосон зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон тус бүр өөр өөрийн орны туршлагаас хуваалцаж, дэлхий нийтийн цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд агентлагийн зорилт, зөвлөмжүүд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэж, санал солилцов.  

IV. Африк, ОУАЭА хоорондын техникийн хамтын ажиллагаа (ТХА)-ны хөтөлбөрийн үр дүн, хүртээмжийн талаар хэлэлцэж, хүний эрүүл мэнд, усны нөөцийн менежмент, аж үйлдвэр болон хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд ОУАЭА-ийн ТХА-ны хөтөлбөр өндөр үр дүнтэй хэрэгжсэн бөгөөд шилдэг туршлага бий болсныг онцлон тэмдэглэв.

V. Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг олон улсын хамтарсан хөтөлбөрөөс “Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх хүчин чармайлт” сэдэвт нээлттэй хурал зохион байгуулж тус хавдраас урьдчилан сэргийлэх, хяналт мониторинг хийх талаар олон улсын хөтөлбөрийн 5 жилийн тайлан болон холбогдох бусад мэдээллийг танилцуулав.

ГИШҮҮН ОРНУУДААС ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

I. Япон Улсаас бохирдсон талбайн бохирдлыг арилгах болон гэмтэлтэй реакторуудыг ашиглалтаас гаргахад аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдлөг болгох тухай семинар зохион байгуулж, олон улсын оролцогч талууд тус асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой өөрийн орны туршлагыг хуваалцаж, санал солилцов. 

II. БНФУ-аас “Цөмийн эрчим хүчний хангамжийн сүлжээний хяналт, менежмент” сэдэвт арга хэмжээ зохион байгуулж, олон улсын цөмийн эрчим хүчний хангамжийн сүлжээний менежмент, дэд бүтцийн чадавхийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.  

III. НҮБ-ын Бие даасан хөдөлгөөнөөс “Цөмийн зэвсгийг устгах олон улсын өдөр”-ийг тэмдэглэж, “ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ ДЭЛХИЙ” зорилтод хүрэхэд олон улсын хүчин чармайлтыг  дайчлах нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

IV. Аргентин Улсаас “Цөмийн энергийн хамтын ажиллагааны олон улсын тогтолцоо байгууллага”-ын хүрээнд мэдээллийн салбар хурлыг зохион байгуулж, тус байгууллага болон удахгүй зохион байгуулагдах цөмийн салбарын оролцогч талуудын олон улсын хурлын талаарх мэдээллийг танилцуулав. 

V. Япон Улсаас “Олон улсын цөмийн эрчим хүчний станц төслийн мэдлэгийн менежмент болон техникийн чадавх” сэдэвт сургалтыг зохион байгуулж, цөмийн эрчим хүчний станцын төслийг хэрэгжүүлэхэд технологи хүлээн авч буй орон болон экспортолж буй орны хооронд мэдлэг дамжуулах, эзэмшүүлэх зэрэг үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тухайн орны туршлага, арга технологи болон бусад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

VI. “Цөмийн эрчим хүчний станцын ажиллагааны 10000 эквивалент жил” сэдэвт арга хэмжээнд Канад, БНХАУ, БНФУ, БНЭУ, БНСУ, ОХУ, ИБУИНВУ, АНУ зэрэг улс орнууд 1956 оноос хойш ажиллаж байгаа өөрийн орны цөмийн эрчим хүчний станцын аюулгүй ажиллагааны талаар туршлагаасаа хуваалцаж, цөмийн эрчим хүчний цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв.