Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Зүрх судасны өвчний эмчилгээг сайжруулахад ашиглагдах ухаалаг утасны програмыг боловсрууллаа

Зүрх судасны өвчний эмчилгээг сайжруулахад ашиглагдах ухаалаг утасны програмыг боловсрууллаа

Ухаалаг утасны шинэ програм нь цөмийн технологи ашиглан зүрх судасны өвчний эмчилгээг сайжруулах боломжийг олгож байна. 
Зургийг А.Гриин, ОУАЭА-ийн олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтэс

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 60 дугаар чуулганы 5 дахь өдөр “Зүрх судасны өвчний эмчилгээний менежментэд цөмийн технологийн үүрэг, оролцоо” сэдэвт хуралдаанаар цөмийн технологи ашиглан зүрх судасны өвчний эмчилгээг сайжруулахад ашиглагдах гар утасны шинэ программыг танилцууллаа. Тус програмыг “NUCARD” гэж нэрлэсэн бөгөөд андройд болон айфон төрлийн гар утсанд суурилуулан ашиглах боломжтой. 

Хуралдааны эхэнд ОУАЭА-ийн Цөмийн эмчилгээ, дүрс оношилгооны хэлтсийн дарга Диана Паез хэлэхдээ зүрх судасны өвчний эмчилгээнд зориулсан дэлхий дээрх гар утасны хамгийн анхны програм бөгөөд эмнэлгийн шарлагыг бууруулах, эмчилгээний үйл явц, төлөвлөлтийг буруу тодорхойлохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.   

Энэхүү програм нь зүрх судасны өвчний оношилгооны дараа өвчтөний биед эмчилгээ хийх талбайг сонгох, хагалгааны эрсдэлийн үнэлгээ хийх болон химийн эмчилгээний дараах хүндрэлд дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаанд ашиглагдана. Клиникийн эмч нар эмчилж байгаа өвчтөнийхөө өвчний шинж тэмдэг болон бусад нөхцөлийг тус програмд оруулж өгснөөр Америкийн зүрхний нийгэмлэг, Европын зүрх судасны нийгэмлэг зэрэг олон улсын эрүүл мэндийн байгууллагаар батлагдсан стандарт, зөвлөмжийн дагуу мэдээллийг боловсруулж, тохиромжтой эмчилгээний шат дарааллыг тогтооно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 38 сая хүн халдварт бус өвчнөөр нас бардаг бөгөөд үүнээс 17.5 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг байна.

Хуралдааны үеэр зүрх судасны өвчний дэлхий нийтэд учруулж буй заналхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, дүрс оношилгоо, эмчилгээний менежмент, гишүүн орнуудын эрүүл мэндийн салбарт ялангуяа зүрх судасны эмчилгээ, оношилгооны чиглэлд ОУАЭА-аас үзүүлэх дэмжлэг, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.