Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Орхигдсон ураны уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт

Орхигдсон ураны уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт

Төв Азийн зарим улсын орхигдсон ураны уурхайнууд нь 1990 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд үйл ажиллагааны зөв зохицуулалт, дэд бүтцийг хангах, уурхайг ашиглалтаас гаргах төлөвлөгөөгүйгээр олборлолтын үйл ажиллагаа  эхэлсэн нь өнөө үед урт наст цацраг идэвхт болон хортой химийн бодисын бохирдол байгаль орчин болон олон нийтийн эрүүл мэндэд эрсдэл учруулах гол нөхцөл нь бүрдсэн.

Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан зэрэг улсуудад нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон 60 орчим ураны уурхай байдаг бөгөөд энэ нь хүн ам, хүрээлэн буй орчинд эрсдэл үүсгэх аюултай юм. Эдгээр уурхайн өнөөгийн нөхөн сэргээлтэд орон нутгийн болон засгийн газрын техникийн болон мэргэжлийн нөөц бололцоо хүрэлцээ муутай байна.

ОУАЭА-ийн үндсэн үйл ажиллагааны нэг нь орхигдсон уурхайн нөхөн сэргээлтийн ажилд гишүүн орнуудад тусалж, дэмжлэг үзүүлэх бөгөөд ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 60 дугаар чуулга уулзалтын үеэр цөмийн циклийн тогтвортой хөгжил арга хэмжээний хүрээнд “Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт“ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

 “Зарим тооцоогоор Төв Азийн ураны үйлдвэрлэлийн хаягдал чулуулгын хэмжээ 1 тэрбум тонн хүрсэн” гэж  ОУАЭА-ийн Цөмийн аюулгүй байдлын газрын Байгаль орчны нөхөн сэргээлт, хаалтын хэлтсийн дарга Жон Роват хэлэлцүүлэгийн үеэр хэлсэн.

Мөн “Эдгээр хаягдал материалуудын ихэнх нь бүс нутаг даяар тархсан байдаг байна. Сүүлийн 10 жилийн турш санхүүжилт дутмаг, зөвхөн олон нийт болон байгаль орчныг хамгаалах богино хугацааны арга хэмжээний талаар голчлон анхаарлаа хандуулж байна” гэж тэрээр хэлсэн.

Кыргызстан Улс дахь уриалга

Кыргызстан Улсын Онцгой байдлын яамны мэдээгээр, тус улсад 35 хаягдлын овоолго, 25 уурхайд хаягдал чулуулаг байна. “Эдгээрийн ихэнх нь химийн хортой бодис агуулсан байдаг. Иймд хөрсны нуралт, газар хөдлөлтөөс болж хүрээлэн буй байгаль орчинд аюул учруулах эрсдэлтэй байна” гэж  тус яамны орлогч дарга Асел Сейтказева хэлсэн байна.

Кыргызстан Улсын төрийн захиргааны байгууллагууд тус улсын төвд байрлах Мин-Куш нэртэй уурхайн талбайд байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөлт, төслийн хэрэгжилт дээр ОУАЭУ-ийн Ураны хаагдсан уурхайн зохицуулах багийн тусламжийг авсан.

ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны төслөөр дамжуулан Кыргызстан Улсын Эрүүл мэндийн яам, Шинжлэх ухааны үндэсний академи, Байгаль орчныг хамгаалах болон ойн аж ахуйн улсын агентлагийн мэргэжилтнүүдэд гамма, альфа спектрометрийн тусламжтай цацрагийн түвшинг хянах, мониторинг хийх талаар зөвлөмж өгсөн.  

Хэдийгээр нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө боловсруулагдсан боловч Мин-Куш талбай дээр санхүүжилтын нөхцөл байдал дутмаг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хараахан эхлээгүй хэдий ч хортой хаягдлыг аюулгүй газарлуу тээвэрлэх зэрэг ажлууд эхэлсэн байна.

Майлуу-Суу дахь ололт, сурсан зүйлс

Хөрсний нуралт, үер болон бусад нуралтаас болж цацраг идэвхт бохирдол үүсэх асуудал Майлуу-Суу уурхайн талбайд санаа зовоосон асуудлын нэг болоод байсан хэдий ч үүнээс гарах арга замыг тодорхойлсон. Кыргызстан Улсын Засгийн газрын хүсэлтээр ОУАЭА-ийн дэмжлэгээр хаагдсан ураны уурхайн талбайд Тусгаар Улсуудын хамтын нөхөрлөл, Европын Холбоо туслалцаа үзүүлсэн.

                Нийтдээ 36 хаягдлын овоолго, боловсруулах үйлдвэрийн хаягдлыг хэсэгчлэн нөхөн сэргээсэн ба хөрсний нуралт, газар хөдлөлтийн улмаас нөлөөлөх эрсдлийг багасгахын тулд тодорхой ажлууд хийгдсэн байна.

                Эдгээр төслүүдийн санхүүжилт дутмагаас болж ихэнх нь хэрэгжиж эхлээд дуусах хугацаа хойшилсон ба нилээд хэдэн уурхайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай хэвээр байна.

Хөрш орнууд Кыргызстан Улсын ямар туршлагаас суралцах хэрэгтэй вэ?

Кыргызстан Улсад хэрэгжүүлж буй Олон Улсын байгууллагуудын орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийх төсөл хөтөлбөрүүд нь Төв Азийн бусад улс орнуудын ижил төстэй нөхцөл байдалд тус болно.

Тажикистан болон Узбекистан Улс нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдан лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах, сургалт зохион байгуулах бүрэн боломжтой.

Кыргызстан, Тажикистан, Узбекистан зэрэг 3 Улсын хувьд Фергана Валли хөндий нь хөдөө аж ахуйн үнэ цэнэтэй бүс нутаг юм. Гэвч орхигдсон ураны уурхайн талбайн нь тус газар нутгийг бохирдуулах эрсдэл үүсэж байгаа бөгөөд Фергана Валли хөндий нь усны нөөцийн сав газар тул орхигдсон ураны уурхайд нөхөн сэргээлт хийх нь хамгийн чухал асуудал юм.