Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Гишүүн орнуудын цөмийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлыг дэлхий даяар бэхжүүлэх зүтгэл

Гишүүн орнуудын цөмийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлыг дэлхий даяар бэхжүүлэх зүтгэл

Зураг 1. Данийн Вант Улсын Аж үйлдвэр, хөдөлмөр, худалдаа, гадаад хэргийн сайд Витус Куякицог
ОУАЭА-ын Ерөнхий захирал Юкия Аманод конвенцод нэгдсэн тухай баримт бичиг гардуулав.

            ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 60 дугаар чуулганы үеэр Данийн Вант Улс, Бүгд Найрамдах Кыргызстан Улс болон Лесотогийн Вант улсууд гэрээ конвенцуудад нэгдсэн тухай дөрвөн эрх зүйн баримт бичгийг ОУАЭА-т хадгалуулахаар өгч дэлхий даяар цөмийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг орууллаа.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкия Амано "ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр батлагдсан олон талт гэрээнүүд нь нэгэн ижил чухал ач холбогдолтой юм" гэж тус үйл ажиллагааны үеэр хэлсэн байна.

Гэрээнд нэгдсэн тухай жил болгон зохион байгуулагддаг энэхүү үйл явдал нь ОУАЭА-аас санаачлан гаргаж буй цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн цөмийн хохирол болон иргэний хариуцлагатай холбоотой олон талт гэрээ конвенцуудад гишүүн орнуудыг элсэн орохыг дэмжих зорилготой юм.

Энэ жилийн хувьд тус үйл ажиллагаа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол зэрэгт голлох анхаарлаа хандуулсан байна.

ЦӨМИЙН МАТЕРИАЛЫГ БИЕЧЛЭН ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

“Энэхүү чухал ач холбогдолтой эрх зүйн баримт бичгийг бүх гишүүн орнууд маань мөрдөж байгаа нь чухал юм. Үүнийг дагаж мөрдсөнөөр дэлхийн даяар ашиглагдаж буй цөмийн материал болон байгууламжууд террорист халдлагаас зохих ёсоор хамгаалагдах болно” гэж ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкия Амано хэлсэн байна.

БНКырУ-ын төлөөлөгч Асмана Измайлова Цөмийн материалын биечлэн хамгаалах тухай конвенцын нэмэлтийг соёрхон баталсан тухай баримт бичгийг ОУАЭА-т хадгалуулахаар Ерөнхий захирал Юкия Аманод гардуулан өгсөн байна.

ЦӨМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ КОНВЕНЦ

Уг конвенцод хараахан нэгдэн ороогүй байгаа бүх гишүүн орнуудыг, ялангуяа цөмийн эрчин хүчний станц ажиллуулж, барьж эсвэл барих төлөвлөгөөтэй байгаа орнуудыг нэгдэн орохыг ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкия Амано уриалсан байна.

Данийн Вант Улсыг төлөөлөн Гринланд Улсын Аж үйлдвэр, хөдөлмөр, худалдаа, гадаад хэргийн сайд Витус Куякицог ОУАЭА-ын Ерөнхий захирал Юкия Аманод уг конвенцод нэгдэн орсон тухай баримт бичгийг гардуулж өгсөн байна.

Мөн тэрээр “Гренландын аралд аливаа ураны олборлолт эхлэхээс өмнө хүн ам, ажиллагсдыг цацрагийн нөлөөллөөс хамгаалах аюулгүй ажиллагааны сайн эрх зүйн орчинтой байх ёстой бөгөөд эдгээр цацраг идэвхт материал нь террористуудын гарт орохгүй байх нь чухал юм.” гэж тэрбээр хэлэв.

АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ НЭГДСЭН КОНВЕНЦ

Уг конвенцод хараахан нэгдэн ороогүй байгаа бүх гишүүн орнуудыг, ялангуяа аливаа цацрагийн үүсгүүр болон ЦЭХС-аас гарах цацраг идэвхт хаягдалтай харьцдаг орнуудыг нэгдэн орохыг ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкия Амано мөн уриаллаа.

Лесотогийн Вант Улсын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Питсо Макошологийн хэлж байгаагаар: “Энэхүү Конвенц нь манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой юм, бид олон тооны цацрагийн үүсгүүрийг аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарт ашиглаж байна, өөрсдийн дотоодын цацраг идэвхт хаягдлыг хэрхэн зохицуулах тал дээр олон улсын дэмжлэг авах боломж бий болгох эрх зүйн орчинтой байх маш чухал юм.” гэж хэлсэн байна.

Энэ жилийн арга хэмжээний үеэр зарим гишүүн орнуудын төлөөлөгчдөд гэрээ конвецуудийн талаар мэдээлэл өгсөн байна.

Эх сурвалж: http:/www.iaea.org