Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Фото мэдээ

Салбарын ахмадуудаа хүндэтгэл үзүүлэв

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Цөмийн энергийн комисс болон Цөмийн энергийн газар/хуучнаар/-т ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх уулзалтыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэл хийгээд юугаарч хэмжиж боломгүй үнэт баялаг болсон ахмадууддаа баярын мэндийг дэвшүүлж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөв.

Уулзалтаар ахмадууд цөмийн салбарыг цаашид хөгжүүлэхэд салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарах, олон нийтэд цацрагийн талаарх танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл хүргэх замаар хүн ба хүрээлэн буй орчин, бидний өдөр тутмын амьдрал дахь цацраг, түүний хэрэглээний талаар мэдлэгтэй болгох чухал гэдгийг цохон тэмдэглэв.