Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цацрагтай ажиллагчдын ажил, мэргэжлийн судалгаа

Цацрагтай ажиллагчдын ажил, мэргэжлийн судалгаа

Цөмийн энергийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь заалтад “Мэргэжлийн шарлагийн хувийн тунгийн хяналтад хамрагдаж байгаа цацрагтай ажиллагчийн ажлын нөхцөл нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарна” гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ийн 3 дугаар хэсэг “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-д цөмийн энергийн салбарт ажиллагчдын зарим ажил, мэргэжил тусгагдаагүйгээс хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл авах, амралтын хоногоо нэмэгдүүлэх, тэтгэврийг хөнгөлттэй тогтоолгоход хүндрэлтэй асуудлууд үүсч байна.

Иймд “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны “Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт YAMAT-08”-д цөмийн энергийн салбарын мэргэжлийг ажлын байрны чиг үүргийн дагуу тусгуулах саналыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.

Тус асуудлын хүрээнд Цөмийн энергийн комиссын ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс хамтран “Цацрагтай ажиллагчдын хөдөлмөр нийгэм хамгаалалд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцан ажиллаж буй цацрагтай ажиллагчдын ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх, орчин үеийн ажил мэргэжлийн нэршлийг шинээр нэмэх санал гарсан.

Үүнтэй уялдан цацрагтай ажиллагчдын ажил, мэргэжлийн судалгаа хийгдэж байгаа тул Та бүхэн судалгаанд идэвхтэй оролцон “Ажлын байрны тодорхойлолт”-д заагдсан чиг үүрэг, ажлын байрны нэр зэрэг мэдээллүүдээ Хавсралтын дагуу дараах холбоосоор ирүүлнэ үү.

Цахим хаяг: ts.otgontsetseg@nea.gov.mn , b.uranchimeg@nea.gov.mn

Холбоо барих утас: 62263156

Холбогдох албан хаагч: Ц.Отгонцэцэг хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан шинжээч, Б.Уранчимэг Цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын дотоод хяналт, чанарын удирдлагын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн.

Мөн Та бүхэн судалгааны “Бусад мэдээлэл” хэсэгт ажлын байранд тулгамдаж байгаа асуудлуудын талаар саналаа оруулна уу. 

Та бүхний ирүүлсэн мэдээлэл, саналыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “ҮАМАТ-08”-ын ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэх, үндсэн чиг үүрэгт тусгуулах, цаашлаад  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалд ионжуулагч цацрагтай холбоотой ажил, мэргэжлийг тусгуулах ажлыг зохион байгуулах болно.

Мэдээлэл ирүүлсэн Танд баярлалаа.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА