Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, холбогдох 6 зөвлөмжийн төсөлд санал авах тухай

Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, холбогдох 6 зөвлөмжийн төсөлд санал авах тухай

Цөмийн энергийн комиссын 2015 оны 06 дугаар тогтоолоор “Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, 12 дугаар тогтоолоор “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”, 13 дугаар тогтоолоор “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, 14 дүгээр тогтоолоор “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрэм”, 2016 оны 01 дүгээр тогтоолоор “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийг тус тус баталж, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм", “Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаанд баримтлах  цацрагийн удирдлагын хөтөлбөр боловсруулах зөвлөмж”, “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн дотоод хяналт, шинжилгээний төлөвлөгөө боловсруулах зөвлөмж”, “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлол, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр боловсруулах зөвлөмж” “Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааны  хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөмж”, “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үед ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах зөвлөмж”, “Хаалтын ерөнхий ба эцсийн төлөвлөгөө болон өртгийн тооцоо боловсруулах зөвлөмж”-ийг Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар боловсруулаад байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан “Захиргааны ерөнхий хууль”-ийн  62 дугаар зүйлд заасны дагуу дээрх дүрэм, зөвлөмжүүдийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд доорх холбоосоор орж, саналаа өгнө үү.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба,
Утас: 62-263150, 62-263156