Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Монгол-Японы зөвлөлдөх хороооны уулзалт боллоо

 Монгол-Японы зөвлөлдөх хороооны уулзалт боллоо

                Цөмийн энергийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар /хуучнаар/, Япон Улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлаг хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.      

                Өнгөрсөн хугацаанд тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбар болон төрийн байгууллагаас 80 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

                Энэхүү ажлын хүрээнд цөмийн энергийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Япон Улсын атомын энергийн агентлагийн Хүний нөөцийн төвийн албаныхантай Зөвлөлдөх хорооны уулзалтыг 2016 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

                Тус уулзалтаар Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд 2015-2016 онд зохион байгуулсан   “Цөмийн реакторийн инженер”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдвүүдээр сургагч багш бэлтгэх, түүний дагалдах сургалтын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд харилцан мэдээлэл солилцов.

                Мөн тус уулзалтын хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчид Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Цөмийн физикийн судалгааны хүрээлэнд айлчилж тус сургуулиудын багш, эрдэмтэн, судлаачидтай уулзлаа.

                Нэмж мэдээлэхэд Японы атомын энергийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд “Сургагч багш бэлтгэх” сургалтад хамрагдсан албан хаагчид эх орондоо дагалдах сургалтыг зохион байгуулдан уламжлалтай ба 2016 онд “Цөмийн реакторын инженер”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдвүүдээр дагалдах сургалтыг зохион байгуулж нийт давхардсан тоогоор 24 байгуулагын 43 албан хаагчдыг хамруулж мэдлэг олгосон байна.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА