Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Салбарын хүний нөөц бэлтгэх хөтөлбөрт тусгах чиглэлүүдийг баталлаа

Салбарын хүний нөөц бэлтгэх хөтөлбөрт тусгах чиглэлүүдийг баталлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Цөмийн энергийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон Цөмийн энергийн комиссын дүрэмд тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орны туршлагыг судлах, гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхү үйл ажиллагааны хүрээнд Цөмийн энергийн комисс, Бүгд Найрамдах Францын Улсын Атомын энерги болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат хооронд “Цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарт боловсрол, сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай” хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2015 онд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдсан Олон улсын атомын энергийн агентлагийн 59 дүгээр Ерөнхий бага чуулганы үеэр үзэглэсэн.

Тус хэлэлцээрийн хүрээнд салбарын хүний нөөц бэлтгэх, давтан сургах чиглэлээр хийх 2016/2017 оны Ажлын хөтөлбөрийг  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Бүгд Найрамдах Францын Улсын Атомын энерги болон сэргээгдэх эрчим хүчний комиссариатын төлөөлөгчид баталлаа.

Хөтөлбөрт цөмийн физикч, цөмийн инженер, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдал, геологи, уул уурхайн чиглэлээр оюутан, судлаачдад зориулсан урт хугацааны сургалт тусгадсанаар гадна салбарын мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх дунд хугацааны сургалтуудын чиглэлүүд тусгагдсан болно.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА