Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Хавцлын ирмэг дээрхи “Ураны үнэ”

Хавцлын ирмэг дээрхи “Ураны үнэ”

2016 оны эцсийн байдлаар ураны үнэ сайнгүй хэвээр байгаа боловч уг салбарын зарим мэргэжилтнүүд үүнийг Фүкүшимагийн хэрэг явдлын дараах ураны салбарын сэргэн мандалтын урьтал үе хэмээн өөдрөгөөр харахыг хичээж байна.

Фүкүшимагийн ослоос өмнө 1 фунт (0.45 кг) ураны үнэ ойролцоогоор 73 ам.доллар орчимд тогтвортой байдаг байсан бол энэ оны 10-р сарын 28-ны байдлаар 1 фунт уран 20 ам.доллартай тэнцсэн нь сүүлийн 12 жилд анх удаа ийнхүү доод түвшиндээ хүрлээ.

Байгалийн гамшгаас үүдэлтэйгээр Японы 40 гаруй цөмийн реактор хаагдсан нь ураны нийлүүлэлт болон үнийн өөрчлөлтөд гол нөлөө үзүүлсэн ба 2011 оноос хойш ердөө 2 цөмийн реактор л үйл ажиллагаагаа дахин сэргээсэн. Дэлхийн Цөмийн Нийгэмлэг (World Nuclear Association)-ээс гаргасан мэдээллээс үзвэл дэлхий дээр 30 гаруй улсын нийт 440 цөмийн реактор ажиллаж байгаа ба үүнээс гадна 60 гаруй цөмийн реактор бүтээн байгуулалтын шатандаа явж байгаа болно.

Геологич Мики Фалп саяхны нэгэн ярилцлагад “Ураны салбарыг хөгжүүлье гэвэл бид илүү олон реактор барих хэрэгтэй. Гэвч энэ нөхцөлд одоо үйлдвэрлэгдэж буй ураны хэмжээ дунд болон урт хугацааны эрэлтийг хангахад хүрэлцэхээргүй байгаа” хэмээн дурьджээ.

“Паладин Энержи ” ХК-ий захирал асан Жонн Боршофф Рейтерс агентлагт өгсөн нэгэн ярилцлагадаа мөн “Фүкүшимагийн ослоос хойш ураны зах зээл ураны шинэ уурхай болон нийлүүлэлтийг дэмжих оролдлогуудыг тийм ч таатай хүлээж авахаа больсон. Хэрэв уг салбар эргэн сэргэхээр болвол дор хаяж 1-2 жилийн өмнөөс өөрчлөлтийн ямар нэг шинж тэмдэг илрэх учиртай” хэмээн дурьдсан байна.

Мөн “Паладин Энержи” ХК-ий одоогийн захирал Александр Молинукс Блүүмбергт “Японы цөмийн реакторууд таамагласнаас илүү удаан сэргэж ураны салбарын уналт 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ураны үнэ 2019 оны хүртэл 30 ам.доллар дотор эргэлдэнэ” хэмээжээ.

Хэдийгээр ураны үнэ түүхэн дэх доод цэгтээ хүрсэн боловч шинжээчид ураны үнийг аажим аажмаар сэргэж 2016 оны IV улиралд 1 фунт ураны үнэ 30,90 ам.доллар, 2017 оны IV улиралд 37.60 ам.доллар хүрнэ хэмээн таамаглаж байгаа юм байна.   

Эх сурвалж: http://investingnews.com , http://www.uranium.info/in_the_market.php