Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Цацрагийн хамгаалалт” сэдэвт онлайн сургалт зохион байгуулагдлаа

“Цацрагийн хамгаалалт” сэдэвт онлайн сургалт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их сургуулийн Цөмийн Физикийн судалгааны төв, Бүгд Найрамдах Францын Улсын Атомын болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат, Монгол Улс дахь Францын элчин сайдын яамтай хамтран цацрагийн хамгаалалтын үндсэн ойлголтуудын талаар онлайн сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт Улаанбаатар-Сакле хотын хооронд онлайн видео хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж 14 байгууллагын 33 албан хаагч, багш, оюутнууд хамрагдсан ба Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Элизабит Барсак биечлэн ирж сургалтад дэмжлэг үзүүлсэн болно.

Сургалтын явцад Францын мэргэжилтнүүд байгалийн болон зохиомол цацраг идэвх, ионжуулагч цацрагийн хэрэглээ, түүнээс гарах эрсдэлүүд, цацрагийн хамгаалалт зэрэг танин мэдэхүйн сэдвүүдээр илтгэл тавьж, онлайнаар тест явуулсан нь сургалтыг илүү сонирхолтой болгосон. Мөн сургалтаар олон улсын цацрагийн хамгаалалтын дүрэм, журам, стандартуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА