Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын Физикийн багш нарт Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хүргэлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын Физикийн багш нарт Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хүргэлээ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт” сэдэвт семинарын хүрээнд Нийслэлийн физикийн багш нарт 2016 оны 11 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд цөмийн технологийн хэрэглээ, дэлхийн чиг хандлага, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын талаар танилцуулга хичээл зааж, бодит мэдээллийг өглөө. Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 140 гаруй физикийн багш нар хамрагдсан байна.

Сургалтаар цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, ураны нөөц, хэрэглээ, ашиглалт олборлолт, Монгол Улсын цөмийн энергийн салбарын хууль, дүрэм, стандарт, ОУАЭА-н техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, түүнчлэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар танилцуулав. 

Мөн цацраг хэмжигч багаж төхөөрөмжийг ашиглан цацрагийн тунг хэмжих, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгслийг хэрэглэх талаар дасгал ажил хийлээ.