Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Гадаад мэдээ

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс “2040 он хүртэлх дэлхийн эрчим хүчний чиг хандлага”-ыг танилцуулав

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс “2040 он хүртэлх дэлхийн эрчим хүчний чиг хандлага”-ыг танилцуулав

Цөмийн эрчим хүч нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хор хөнөөлийг бууруулахад чухал нөлөө бүхий зүйл ба ирээдүйн дэлхийн эрчим хүчний системийн гол тулгуур багануудын нэг билээ.

Дэлхийн цөмийн нийгэмлэг (WNA, World Nuclear Association)-ийн хэлж буйгаар Дэлхийн эрчим хүчийг 2040 он хүртэл хөгжүүлэх зорилго бүхий эдгээр чиг хандлагыг Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/-аас гаргадаг жил тутмын тайлан дээр үндэслэн гаргасан гэв.

"Хувилбар 450" нь ОУЭХА-аас гаргадаг эдгээр тайлангуудын нэг бөгөөд үндсэн зорилго нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй агаарын хэмийн өсөлтийг 2°С дотор барих явдал юм.

Үүний тулд цөмийн эрчим хүчний станцаас гарах эрчим хүчний үйлдвэрлэлийг 2040 он гэхэд одоогийнхоос 2.5 дахин болон түүнээс дээш хэмжээгээр өсгөх шаардлагатай байгаа ба өөрөөр хэлбэл одоогийн нэг цагт 2535 тераватт эрчим хүч үйлдвэрлэж буйг 25 жилийн дараа гэхэд 6101 тераватт болгож өсгөнө гэсэн үг юм.

Уг судалгаанаас үзэхэд одоогийн эрчим хүчний нийлүүлэлтэнд нүүрстөрөгч бага ялгаруулдаг хэв шинж бүхий эрчим хүчний үйлдвэрлэл давамгайлж байна. Тухайлбал, усан цахилгаан станц 20%, цөмийн эрчим хүч 18%, салхины эрчим хүч 18%, нарны эрчим хүч 9%-ийг тус тус эзэлж байна. "450 Хувилбар"-т цөмийн бус цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болох хий-16%, нүүрс-9%, газрын тос 1% болтол тус тус бууруулж, үлдсэн 9%-ийг бусад бага нүүрстөрөгч ялгаруулдаг  эх үүсвэрээс нийлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн Ерөнхий захирал Агнета Райсинг хэлэхдээ, "Бид дэлхийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын зэрэгцээ өөрсдийн дэлхийг хамгаалах хэрэгтэй. Үүний тулд бид бага нүүрстөрөгч ялгаруулдаг эрчим хүчний боломжуудыг ашиглаж, үүний дотор найдвартай, өрсөлдөх чадвартай өргөтгөн шинэчлэх боломж бүхий цөмийн  эрчим хүчний үйлдвэрлэлийг илүүтэй ашиглах хэрэгтэй” хэмээжээ.

Цөмийн эрчим хүчний станц нь өндөр үр ашиг бүхий, найдвартай эрчим хүч үйлдвэрлэдэг ба үргэлж өөрчлөгдөж байдаг сэргээгдэх эрчим хүчний байгууламжтай ижил хүчин чадал бүхий байдлаар баригдсан ч тэдгээрээс хавь илүү цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Хэрвээ бид "Хувилбар 450"-ыг үндэс болгон цөмийн болон салхины эрчим хүчээр адил хэмжээтэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэе гэж үзвэл, цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 820 ГВт, салхин цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 2321 ГВт тус тус байх ёстой юм байна.

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн хэлж буйгаар, “цөмийн эрчим хүчийг үнийг чанарт харьцуулсан харьцааны үүднээс авч үзвэл бага нүүрстөрөгч ялгаруулдаг эрчим хүчний үйлдвэрлэл дотроос хамгийн ашигтай сонголт” гэж ОУЭХА-ийн тайланд тусгасан хэмээжээ.

ОУЭХА-ийн тайлан Парисын уур амьсгалын гэрээнд заасан зорилтын дагуу цаашид нүүрсхүчлийн хийг яаралтай бууруулах хэрэгтэйг дахин баталсан үйл явдал боллоо.

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан мэдэгдлийн дагуу дээрхи зорилгод хүрэхийн тулд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөж 2050 он гэхэд дэлхий дээр нийт 1000 Гвт хүчин чадал бүхий  цөмийн эрчим хүчний станцыг барьсан байх ёстой юм.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru/