Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

“Росатом” оны эцэс гэхэд ОХУ-д салхин парк байгуулах гадаадын түншийг сонгоно

“Росатом” оны эцэс гэхэд ОХУ-д салхин парк байгуулах  гадаадын түншийг сонгоно

“Росатом” корпораци ОХУ-д 3 салхин станц байгуулах гадаадын технологи нийлүүлэх түншийг энэ оны сүүлээр сонгоно.

Энэ талаар "Росатом" Улсын өмчит корпорацийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Олон улсын бизнес хөгжлийн газрын захирал Кирилл Комаров Мароккод  болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Дэлхийн бага хурал (Талуудын бага хурал ТБХ-22)-ын үеэр ТАСС-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Тэрээр "Бид энэ оны эцэст технологийн түншээ сонгохоор төлөвлөж байна. Төслийн эхний шатанд 21 компани оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэднээс гурван компанийг сонгосноос жилийн эцэст нэг түншийг сонгон, шаардлагатай баримт бичигт гарын үсэг зурна” гэжээ.

Түүний хэлснээр хамгийн том хүндрэл нь Засгийн газраас үйлдвэрлэлийг нутагшуулах түвшинг 65 хувьд хүргэх тодорхой ба хатуу шаардлага байгаа юм.

"Станц бүрийг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр барьж байгуулах ёстой, тэгсэн тохиолдолд Засгийн газар энэ төслийг санхүүжүүлэхэд бэлэн байгаа. Үйлдвэрлэлийг нутагшуулах нь олон давуу талтай, шинэ ажлын байр, улс оронд шинэ технологи орж ирнэ. Иймээс  түншээ зөв сонгох нь чухал. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт маш нарийн технологийн шилжүүлэлт хийгдэх ёстой" гэж Комаров анхааруулжээ.

Гурван салхин паркийг барих төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний тооцоогоор ойролцоогоор 1 тэрбум евро байх болно.

“Росатом”-ын орлогч захирал "Энэ төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой асар олон тооны банк болон бусад янз бүрийн санхүүгийн байгууллагууд маш их сонирхож байна" гэж хэлсэн байна.

“Одоогоор гадаадын хөрөнгө оруулагчидтай ярих ямар ч шаардлага байхгүй, яагаад гэвэл ОХУ-ын бүх том банкууд энэ төсөлд оролцох саналаа бидэнд ирүүлсэн. Энэ төсөл нь маш ухаалаг төсөл" гэжээ.

Эх сурвалж: http://www.atominfo.ru